Ажил горилогчид худлаа хэлж байвал яах вэ?
By Katie Navarra October1 9,2023
Нью-Йорк дахь Tech Valley Shuttle компанийн ерөнхийлөгч Трент Гриффин-Браф саяхан ажилд шалгаруулах ярилцлагын үеэр нэгэн ажил горилогч худлаа ярьсныг мэджээ.
Тэр хүн одоо менежерийн түвшинд ажиллаж байгаа гэж худал мэдүүлснийг хүний нөөцийнхөн fact check хийж илрүүлсэн байна. Ийм асуудал түгээмэл.
Resume lab-аас саяхан ажил горилогчдын 70 хувь нь ажлын түүхээ бичихдээ бодит байдлыг гуйвуулдаг гэсэн судалгааны дүнг танилцуулжээ.
Тэдний 37 хувь нь байнга худал мэдүүлдэг гэсэн байна. Магистр, докторын зэрэгтэй горилогчдын 85 хувь нь cover letter-дээ болон ажлын ярилцлагын үеэр баримтыг жаахан нэмж хачирлаж, яг ч бодит биш зүйлсийг хэлдэг гэж хариулжээ. Энэ бол 2023 оны 8-р сард америкийн хоёр мянга шахам ажил горилогчоос цуглуулсан өгөгдлийн үр дүн.
Коллежийн зэрэггүй хүмүүсийн 71 хувь, коллежийн болон түүнээс дээш боловсролын зэрэгтэй хүмүүсийн 63 хувь нь худал мэдүүлснээ хүлээн зөвшөөрчээ.
Трент Гриффин-Браф ажил олно гэдэг ихээхэн өрсөлдөөнтэй учир энэ мэт худал хэлэхэд гайхах зүйлгүй гэжээ. Миссури муж дэх Human Resource Advantage компанийн үүсгэн байгуулагч Линетте Витерфорд хүний нөөцийнхөнд богино хугацаанд шинэ ажилтан олж, хоосон орон зайг нөхөх дарамт их байдаг нь өөр нэг шалтгаан гэжээ. Тэрээр ажил хайгч болон шинэ ажилтан хоёуланд цаг хугацаа хомсдолтой байдаг нь үүний шалтгаан гэж нэмжээ.
Ажил горилогчид юуг худал хэлдэг вэ?
Судалгааны оролцогчид өөрийн ажлын танилцуулгаа бичихдээ дараах талбаруудад “хачир” нэмдэг гэжээ. Үүнд:
• Хүлээж байсан үүрэг хариуцлагынхаа тухайд ерөнхийд нь худал хэлэх(52%).
• Өмнөх болон одоогийн ажил, албан тушаалын нэрийг бичихдээ (илүү аятайхан сэтгэгдэл төрүүлэхийн тулд) (52%).
• Удирдан ажиллаж байсан хүмүүсийнхээ тоог нэмдэг (45%).
• Нэг газарт тогтвортой ажилласан хугацаагаа уртасгаж хэлэх (37%).
• Ажиллаж байсан компанийнхаа нэрийг (31%).
• Албан тушаалынхаа тухай (24%).
• Ажлын үзүүлэлт, хүрсэн амжилтынхаа тухайд (худалдааны хэмжээ гэх мэт) (17%).
• Миний ур чадвар гэсэн хэсэгт (15%).
• Авсан шагнал, урамшууллынхаа тухайд (13%).
• Сайн дурын ажлынхаа тухайд (11%).
• Боловсролын тухайд (11%).
• Ажлаас завсардсан шалтгааныхаа тухайд (9%).
• Технологийн мэдлэг, ур чадварын тухайд (Trello or Asana гэх зэргийг мэднэ гэж) (5%).
Энэ мэтээр ажил горилогчид ямархуу мэдээллээ худлаа хэлдэг тухай мэдэх нь хүний нөөцийнхөнд илүү үндэслэлтэй шийдвэр гаргахад тустай нь дамжиггүй.
Reading Between the Lines
Нэгэнт ажил горилогчдын 80 хувь нь шалгаруулах ярилцлагын үеэр худлаа хэлдэг, 44 хувь нь ер нь бүх цаг үед өөрийнхөө тухай хачирлаж ярьдаг нь ийнхүү тодорхой болов. Тэгвэл ийм үед хэрхэх талаар Видерфорд, Гриффин-Браф нарын захирлууд дараах зөвлөгөөг өгч байна.
Хүний нөөцийн менежерүүд практикт тулгардаг асуудлуудад түшиглэн нэр дэвшигчийн зан байдлыг таньж мэдэх хэрэгтэй аж. Видерфорд жишээ нь ажлын талбарт ёс зүйн дилемматай учирч байсан бол хэрхэн шийдвэрлэсэн тухай нь асуу гэжээ. Нэн ялангуяа менежерүүд олон хүн удирддаг тул ёс зүйн хариуцлага хүлээдэг, заримдаа энэ хариуцлага нь хүнд шийдвэр гаргахад хүргэдэг. Энэ төрлийн асуулт асууж тухайн нөхцөлд хэрхэн ханддагийг нь хялбар мэдэх боломжтой байдаг байна.
Супервайзер болон түүнээс дээш түвшиний ажилтан хөлслөх бол түүний удирдлага дор ажиллаж байсан хүнтэй холбогдох хэрэгтэй. Хэрвээ ажил горилогч танд миний удирдлагад ажиллаж байсан хүн гээд найзынхаа дугаарыг өгсөн бол яах вэ гэж үү? Энэ тохиолдолд тухайн хүнтэй хамт ажиллаж байсан цаг хугацаа, ажилтай нь холбоотой нарийн мэдээллүүдийг тулгаж асуухад болно.
Гриффин-Брафт бас нэг стратеги бий. Ярилцлага ид дундаа орсны дараа өмнөх сэдэв рүүгээ буцаж ороод асуултаа дахин асууна. Ингээд өмнөх хариултаасаа хэр зөрүүтэй хариулж байгаад нь дүгнэлт хийх боломжтой гэнэ.
Байгууллагын хэмжээнээс үл хамааран ажилд шалгаруулах ярилцлага гэдэг амин чухал шат. Багтаа шинээр нэмж байгаа хүн чинь боломжит хамгийн сайн хувилбар байх ёстой. Иймд ажилд авах явцыг хурдлуулахгүй, ёс журмаар нь явуулахын тулд хүний нөөцийн менежер бүхнийг хийх ёстой. Иймд шаардлагатай хэмжээгээр цаг гаргаж өөрт ирсэн баримтуудыг нягталж шалгаарай. Тухайн нэр дэвшигч танай багийн амжилттай ажиллагааг цаашид үргэлжлүүлэхүйц хангалттай ур чадвар, туршлагатай эсэхийг баталгаажуулаарай.