Та girl boss мөн үү? Өөрийнхөө түүхийг бидэнд ирүүлээрэй: girlbossmgl@gmail.com

Ноёдын уудаг “Норов 7” тан гэж юу вэ?

Сүүлийн үед Ковид-19 вирусний халдвар авч, эмчлүүлж буй иргэд өөр өөрсдийн түүхээ сошиал орчинд хуваалцах болсон. Эдгээр хүмүүсийн зарим нь дүрс бичлэгийнхээ үеэр Монголын уламжлалт анагаахын эмч нарын санал болгосон эмчилгээг, орчин үеийн анагаахын эмчилгээтэй хавсарч байгаа тухайгаа ярьж байна.

Тэгвэл цар тахлын үед олон хэрэглэгчийн талархал хүлээгээд байгаа Норов 7, Мана 4 нэртэй тангуудын талаарх мэдээллийг бэлтгэлээ.

Эдгээр танг “Одь Тан” эмийн үйлдвэр Dr. Baatar брэндийн бүтээгдэхүүн болгон зах зээлд нэвтрүүлжээ.

Мана 4 тайлбар

🍃🌿☘МАНА 4, НОРОВ-7, УУШГИ ЦАЙ, ХАНИАД ТОМУУНЫ ЦАЙНЫ ХЭРЭГЛЭЭНИЙ ТАЙЛБАРЫГ АУ-НЫ МАГИСТР, ОТОЧ ОДЬ ЭМНЭЛГИЙН УАУ-НЫ ЭМЧ Б.ШИРЧИНМАА ХҮРГЭЖ БАЙНА. 🌿☘🍀🌱 захиалга утас 88157079, 80742211, 80808100

Posted by Dr.Baatar Brand on Sunday, April 11, 2021

400 гаруй жилийн өмнөөс таслалгүй, өдийг хүртэл уламжлан ирсэн Говийн их  маарамбуудын жор дамжлагыг 10 дахь үеийн шавь хүний гавъяат эмч П.Баатар үргэлжлүүлэн Одь тан эмийн үйлдвэрийг байгуулжээ.

Ноёдын уудаг Норов 7 тан: Халууны эсрэг, үрэвсэл даран дархлаа дэмждэг үйлдэлтэй. Найрлаганд Bитамин С, Цайр, Магни, Селен, Bитамин С зэргийг агуулсан эм ургамлууд багтжээ.

Мана-4 тан: Дархлаа дэмжих үйлчилгээгээрээ алдартай ЦАГААН ТАН нь Уламжлалт Анагаах Ухааны 404 төрлийн өвчинд нэн тустай, аливаа өвчнөөс сэргийлдэг. Найрлаганд Цайр, Магни, Селен зэргийг агуулсан эмт ургамлуудтай. Энэхүү танг хаврын улиралд цайндаа хийж самарч ууж заншихыг зөвлөдөг. Монголчууд самраагүй цайг бэлэвсэн цайг гэдэг бөгөөд эрт дээр үеэс 9-108 удаа самарч сайн сайхан зүйл бодож цайгаа чанадаг байжээ. Ингэснээр ургамал нь цайндаа сайтар идээшиж, хүний биеийн хийг дарж, махбодийг сэргээх нөлөөтэй.

Тус компани өнөөдөр Монгол уламжлалт анагаах ухааны эм, тан, хүнс, биологийн идэвхит бүтээгдэхүүн буюу нийт 4 төрлийн цай, 100 орчим эм тан, мөн эрүүл мэндийн гоо сайхны бүтээгдэхүүнийг үйлдвэрлэж байна.