Та girl boss мөн үү? Өөрийнхөө түүхийг бидэнд ирүүлээрэй: girlbossmgl@gmail.com

Бүжгийн ач тус болон төрлүүд

Бүжиг нь хүн төрөлхтний соёл, зан үйл, баяр ёслолын нэг хэсэг байсаар ирсэн. Орчин үед ихэнх төрлийн бүжиг бүжиглэх нь амралтын нэг хэлбэр болжээ. Бүжиглэснээр бие идэвхжиж, галбирждаг ба бүх насны хүмүүс хичээллэж болдгоороо давуу талтай. Хэрэв та бүжиглэж сурахыг хүсвэл бүжгийн сургууль, олон нийтийн заал, өөрийн гэрт гээд хаана ч сурах боломжтой юм. Цаг агаар хүйтэн эсвэл бороотой байхаас үл хамааран бүжиг тасалгаан дотор болдгоороо онцлогтой.

Бүжгийн ач тусуудыг дурьдвал:

  • Зүрх болон уушигны үйл ажиллагааг сайжруулдаг
  • Булчинг чангалдаг
  • Биеийн жинг баридаг
  • Ясыг бэхжүүлж, ясны сийрэгжилтээс сэргийлдэг
  • Биеийг хурдан шаламгай бөгөөд уян хатан болгодог
  • Орон зайн мэдрэмжтэй болгодог
  • Биеийг сайхан хэлбэртэй болгодог
  • Сэтгэхүйн үйл ажиллагааг сайжруулдаг
  • Сэтгэл зүйг эрүүл байлгадаг
  • Өөртөө итгэлтэй болгодог
  • Нийгмийн идэвхтэй болгодог

Бүжгийн төрлүүд:

Балет

Сонгодог хөгжмийн аянд бүжиглэдэг энэхүү бүжгийг бүжиглэхэд хүч, техник, уян хатан байдалд төвлөрдөг.

Заалны бүжиг

Энэхүү бүжигт вальс, үнэгэн шогшоо бүжиг (фокстрот), румба, танго зэрэг бүжгийн төрлүүд багтдаг.

Бэлхүүсний бүжиг

Ойрхи Дорнодоос гаралтай энэхүү бүжиг нь дасгал хийх хөгжилтэй аргуудын нэг юм.

Хип хоп бүжиг

Ихэвчлэн хип хоп хөгжмийн аянд бүжиглэдэг энэхүү хотын хэв маяг бүхий бүжиг нь дотроо брийк, попинг, локинг болон чөлөөт гэсэн төрлүүдтэй.

Жазз бүжиг

Эрч хүч, хурдан шаламгай байдлыг шаарддаг энэхүү бүжигт товшилт, үсрэлт хийдэг ба хөгжмийн цохилтонд тааруулан эргэдэг байна.

Шонгийн бүжиг

Энэхүү бүжиг нь дасгалын нэгээхэн хэлбэр болж өргөн тархсаар байна. Эгц шон дээр хүсэл тачаангуй байдлыг илэрхийлдэг бөгөөд булчингийн хүч чадал, хөдөлгөөн хоорондын уялдаа холбоо, биеийн дээд ба доод булчингийн тогтвортой байх байдлыг шаарддаг.

Салса бүжиг

Энэхүү бүжиг нь Карибийн тэнгис, Латин Америк, Африк бүжгүүдийн хослол бөгөөд хосоороо бүжиглэдэг. Бүжигчдээс бүжгийн аяны хэмнэлийг мэдрэх, тачаангуй байх байдлыг шаарддаг.

Товшоо бүжиг

Энэхүү бүжиг дээр өгөгдсөн цаг минут, хөгжмийн хэмнэлийг мэдрэхэд голчлон анхаарлаа төвлөрүүлдэг. Бүжигчдийн гутлын өсгийн дэхь төмөрний шалан дээр гарах дуу чимээнээс санаа аван энэ бүжгийн нэрийг өгчээ.