Таны хайрт залуу таны хувьд өөрийгөө хэр их үнэ цэнэтэй хүн гэж боддог бол? Бодлоо үгээр илэрхийлэх нь бидний хувьд амаргүй байдаг. Гэвч тэр таны сэтгэлийн үгийг сонсохыг хүсдэг. Тиймээс girlboss-ууддаа зориулж түүний Валентины баярын дугтуйнд юу бичих тухай санааг хүргэж байгаадаа баяртай байна!
Нөхөртөө бичих Валентины захидал
– Гэгээн Валентины өдрийн мэнд хүргэе – миний хайр, миний амьдрал, миний зүрх сэтгэл, миний үүрдийн Валентин минь.
– Өдөр бүр нэгэн хүнийг догдлон хүлээх шалтгаан минь болсонд баярлалаа.
– Бүх цаг үеийн хамгийн сайн ханьдаа гэгээн хайрын баярын мэнд хүргэе!
– Миний ертөнцийг гайхалтай болгосонд баярлалаа.
– Гэгээн Валентины өдрийн мэнд – чи миний үүрдийн аз жаргал, үүрдийн хайр ба зүрх сэтгэлийн минь эзэн юм. Би чамд хайртай.
– Чи бол хамгийн сайн нөхөр, бид хамтдаа гайхалтай амьдралыг бүтээж байгаагаас өөр юу ч намайг аз жаргалтай болгодоггүй.
– Чи бол миний хайрт хань, миний урам зориг, миний хамгийн сайн найз, миний цор ганц, миний амьдрал. Чи бол миний бүх зүйл. Би чамд хайртай.
– Өглөөний тэврэлтээс эхлээд шөнийн сүүлчийн үнсэлт хүртэлх бидний романтик бүх зүйлд би дуртай.
Найз залуудаа бичих Валентины захидал
– Гэгээн Валентины энэ өдрөөр би чамайгаа санах биш үнсэж байсан ч болоосой!
– Бид хамтдаа байх тусам улам ойртдог. Би чамайгаа олсондоо баяртай байна.
– Чи бас би – бид хамтдаа байхдаа гайхалтай.
– Би чинийхээ анхны болзоот хүн, анхны үнсэлтийн эзэн, анхны хайр биш байж болох ч сүүлчийнх чинь байхыг хүсч байна.
– Зарим эмэгтэйд улаан сарнай, дарс, хайрцаг шоколад хэрэгтэй байж магадгүй ч надад зөвхөн чи л хэрэгтэй.
– Чи минь дур булаам, хүчтэй, ухаалаг бас тачаангуй. Чи минийх болсонд би маш их баяртай байна!
– Яг одоо чамайг тэврэх нь төгс зүйл байх болно.
– Өчигдөр оройны чиний надад бэлэглэсэн инээмсэглэл одоо ч хэвээр байна.