Хөөрхөн байх нь ихэнх хүний зорилго байдаг бөгөөд ийм байх нь өөрийн үнэ цэнэ болон өөртөө итгэх итгэлийг нэмэгдүүлдэг. Хүн бүхэн үзэсгэлэнтэй бөгөөд зөвхөн гадаад төрх таныг хөөрхөн болгодоггүй гэдгийг санах хэрэгтэй. Хүмүүс таныг өөрсөдтэй нь хэрхэн харьцаж байгаагаар тань ямар хүн бэ гэдгийг тань шууд тодорхойлдог. Гадаад үзэмжиндээ анхаарахын хажуугаар харилцах урлаг сурвал хүн бүр таныг хөөрхөн гэж бодох болно! Үзэсгэлэнтэй байхын тулд заавал будалт хийх шаардлагагүй. Эелдэг байхад л хангалттай!
1. Өөртөө анхаарал хандуул
Сайн унтах. Сайхан амрах нь таны гадаад төрхийг эрс сайжруулах болно. Ихэнх насанд хүрэгчид ойролцоогоор найман цаг, өсвөр насныхан арав хүртэл цаг унтах шаардлагатай.
2. Өдөрт дор хаяж 8 аяга (1900мл) ус уу
Хангалттай ус уух нь арьсыг цэвэрхэн, үс, хумсыг эрүүл болгож, биеийг эрүүл байлгадаг.
Согтууруулах ундаа, кофейн, тамхи, мансууруулах бодис нь гадаад төрх болон эрүүл мэндэд маш муугаар нөлөөлдөг.
3. Өдөр бүр усанд ор
Өдөр бүр шүршүүрт орж, савантай усаар биеэ угаагаарай. Үсээ хэдэн удаа угаах нь таны үсний төрлөөс хамаарах боловч ядаж өдөр бүр биеэ угаах хэрэгтэй.
4. Арьсандаа чийгшүүлэгч тос түрх
Та тослог арьстай байсан ч гэсэн нүүр болон биендээ өдөр бүр чийгшүүлэгч тос түрхэх хэрэгтэй – чийгшүүлэгч тос нь таны арьсны тослогжилтыг зогсоох болно.
5. Хумсаа цэвэрлэж, тайрч байгаарай
Та өдөр бүр хумсандаа шинээр хумсны будаг түрхэх шаардлагагүй, гэхдээ таны хумс үргэлж цэвэр, сайхан хэлбэртэй байх хэрэгтэй.
6. Үсээ өдөр бүр цэвэрхэн, хэлбэртэй байлгах хэрэгтэй
Өдөр бүр үсээ самнаж, хэлбэртэй байлгах хэрэгтэй. Үсээ орооцолдоогүй, даахираагүй, цэмцгэр байлгаарай. Өдрийн төгсгөлд үс бохир, тослог болж байвал үсээ өдөр бүр угааж үзээрэй, үгүй бол, хоёр өдөрт нэг удаа угааж байж болно.
7. Сүрчиг түрх
Сайхан үнэртэй байх нь хөөрхөн байхын бас нэг чухал хэсэг! Өдөр бүр сүрчиг түрхэж байгаарай! Хэрэв та нэг их сүрчиг хэрэглэдэггүй бол зөөлөн цэцэг, жимсний үнэрийг туршаад үзээрэй. Гэхдээ хэт их түрхэхээс үргэлж болгоомжил.
8. Шүдээ өдөрт хоёр удаа угааж бай
Шүдээ угаахын зэрэгцээгээр шүд цэвэрлэгч утас, ам зайлагч, гааг мартаж болохгүй. Хөөрхөн хүмүүс шүдээ аль болох цэвэрхэн байлгадаг. Шүдний утсыг биедээ авч яван хоол, зууш болгоны дараа хэрэглээрэй.
9. Хэрхэн сууж буйгаа анзаар
Хөөрхөн хүн бөхийж байгааг төсөөлөхөд хэцүү! Сандал дээр нуруугаараа цэх сууж, эрүүгээ газартай параллель байхаар алхаарай. Ингэснээр илүү итгэлтэй бөгөөд дур булаам харагдана.
10. Хөнгөн будалт хий
Хэрэв та гадаад төрхдөө сэтгэл хангалуун бус байвал бага зэрэг будалт хийж үзээрэй. Хөнгөн будалт нь өөрийн төрөлх гоо сайхнаа тодотгоход туслах бөгөөд бүтэн будалт хийхээс илүү хялбар юм.
11. Хувцасаа цэвэрхэн бөгөөд индүүдлэгэтэй байлга
Үрчгэр эсвэл толботой хувцас өмссөнөөр та замбараагүй, дур булаам биш, бүр бохир ч харагдаж болно. Хувцасаа өмсөхөөсөө өмнө индүүдэж, өмссөн үедээ цэвэр байгаа эсэхийг нь шалгаж байгаарай.
12. Зөв тохирсон хувцас өмс
Хөөрхөн харагдахын тулд та хамгийн сүүлийн үеийн тренд-ийг дагах шаардлагагүй. Гайхалтай товч зам бол таны бүх хувцас таньд тохирсон байх ёстой. Хэт бариу эсвэл салбагар хувцас өмсөж болохгүй.
13. Өөрчлөлт хийх талаар бодож үзээрэй
Хэрэв та одоо ч гадаад байдалдаа итгэлгүй хэвээр байгаа бол таньд жаахан л засал хэрэгтэй. Нүүр будалтын студи, үсчин, гоо сайхны эмнэлэгт хандан цаг аваарай.