Та girl boss мөн үү? Өөрийнхөө түүхийг бидэнд ирүүлээрэй: girlbossmgl@gmail.com

Эхнэрийн урхи

UBS телевизээр гарч, хотын төдийгүй орон нутгийн үзэгчдийн сонирхолыг ихэд татсан “Эхнэрийн урхи” буюу “Temptation of Wife”  киноны гол дүрийн хоёр эмэгтэй жүжигчнийг товч танилцуулъя.

Киноны тухай

Нэр: 아내의 유혹 / Temptation of Wife. “Эхнэрийн урхи”. Түүнчлэн “Эхнэрийн өшөө авалт” хэмээн нэрлэгддэг. Гэр бүлийн сэдэвт мелодрам юм. Солонгосын SBS телевизийн бүтээл 129 ангит кино. Солонгос улсад 2008 оны 11 дүгээр сарын 3- наас гарч эхэлсэн бөгөөд 2009 оны 5 дугаар сарын 1-нд төгссөн.

Үйл явдал

Кү Үн Жэ, Чон Гю Бин нар хуримлах боловч тэдний гэрлэлт олон хүнд таатай санагдсангүй. Кү Үн Жэгийн дотны найз Шин Э Ри  Үн Жэгийн нүдэн дээр нөхрийг нь эргүүлж эхэлнэ. Чон Гю Бин Кү Үн Жэтэй цаашид эхнэр нөхөр байхыг хүсэхээ больж эхнэрээ хөнөөнө. Бүгд Үн Жэг усанд живж, нас барсан гэж итгэнэ. Гю Бин эхнэрээ хөнөөсөн хэрэг нь амжилттай болж өнгөрсөнд баярлаж Э Ритэй амьдарч эхэлнэ. Хэдэн сарын дараа Үн Жэ өшөөгөө авахаар амиа хорлон нас барсан Мин Су А гэгч бүсгүйн дүрээр эргэн ирнэ. Нас барсан гэж итгэж байсан эхнэртэй нь усны дусал мэт адилхан бүсгүйг хараад Гю Бин яах бол? Эхнэр нь түүнийг урхидах болов уу?

Хүйсээ солиулсан гэх хардлагад өртөж байсан Шин Э Ри

Шин Э Ри буюу жүжигчин Ким Су Хион нь 1976 оны 10 дугаар сарын 28нд төрсөн. 170 см өндөр, 49 кг жинтэй. Хилэнцийн ордонд төрсөн. Эхнэрийн урхи (2008), Хайртууд (2007), Ногоон сарнай (2005), Хүчтэй бай Гим Сон (2005), Парисын дурлалт хос (2004) зэрэг телевизийн олон ангит кино, Хар байшин, Тэнгэрлэг бүтээл, Дуут захидал, Романтик Комеди, Солонгон дээгүүр, Намайг үнсээч, Хуурцаг зэрэг бүрэн хэмжээний уран сайхны кинонд тоглож байжээ.

Хохирогчийн дүр буюу Кү Үн Жэ

Харин Кү Үн Жэ буюу жүжигчин Жан Су А 1972 оны Нэгдүгээр сарын таванд төрсөн матрын ордоных бөгөөд 163 см өндөр, 47 кг жинтэй бүсгүй аж.  Эхнэрийн урхи, Загасан гүнж, Байшингийн эзэн, Галт наадам зэрэг солонгосын төдийгүй Хятадын телевизийн олон цувралд тоглож үзэгчдийн хайр хүндэтгэлийг хүлээн шилдэг эмэгтэй, олны хайр хүндэтгэлийг хүлээсэн  жүжигчин зэрэг олон шагнал хүртэж байжээ. Дэлгэцийн уран бүтээлийн хувьд Миний ахмад, Сүнстэй байшин, Хавирган сар зэрэг кинонд тогложээ.