Та girl boss мөн үү? Өөрийнхөө түүхийг бидэнд ирүүлээрэй: girlbossmgl@gmail.com

IT салбарт 27 мянган мэргэжилтэн шаардлагатай

AI, өгөгдөл, дрон, кибер аюулгүй байдлын мэргэжил эрэлттэй байна.

Монгол улсын харилцаа холбоо, мэдээллийн технологийн салбарт 12 мянга гаруй хүн ажиллаж байна. Үүний 23.39 хувь үүрэн холбоо, 15.30 хувь мэдээлэл холбооны сүлжээ, 10.27 хувь кабель шугам, цамхаг угсралт, бусад нь өргөн нэвтрүүлгийн телевиз, олон суваг дамжуулах үйлчилгээ, шуудангийн сүлжээ үйлчилгээ зэрэгт ажилладаг.

2024 оны статистикаар дээрх салбарт 27 мянга гаруй хүний эрэлт хэрэгцээ байгаа юм. Эдгээр хүний нөөцийг бэлтгэхэд дотоодын их дээд сургуулиудын оролцоо их чухал. Түүнчлэн дэвшилтэт технологийн хөгжлийг дагаад хиймэл оюун ухаан, өгөгдөл, дрон, кибер аюулгүй байдал, програм хангамж зэрэг мэргэжлээр мэргэшсэн боловсон хүчнийг бэлтгэх шаардлага бий.

Тухайлахад ШУТИС-ийн харьяа Мэдээлэл, холбооны технологийн сургууль сүүлийн таван жилд хиймэл оюун ухаан, өгөгдөл, кибер аюулгүй байдал зэрэг таван шинэ мэргэжлийн хөтөлбөр эхлүүлж, эхний төгсөлтөө хийжээ.

Энэхүү хөтөлбөрийн төгсөгчдийн ажиллах гол талбарууд нь дараах байна.

Хиймэл оюуны шинжээч

Ухаалаг бизнесийн шинжээч

Хиймэл оюун хөгжүүлэгч

Гүн сургалт хөгжүүлэгч

Гүн сургалтын инженер

Өгөгдлийн шинжээч

Хиймэл оюун

Хиймэл оюуны инженер

Машин сургалтын инженер

Компьютерийн харааны инженер

ХО/Эх хэлний боловсруулалтын судлаач

Эх хэлний боловсруулалтын инженер

Эх хэлний боловсруулалтын хөгжүүлэгч

Эх сурвалж: Цахим хөгжил, инновац, харилцаа холбооны яам