Үл хуучрах ажил, мэргэжлүүд:
1950-иад оноос хойш 40 шахам мэргэжил устаж алга болсон нь хүн төрөлхтөний хөгжилтэй холбоотой. Тэгвэл ямар ч улс оронд, хэзээд эрэлттэй, үнэ цэнэтэй байх цөөн хэдэн мэргэжил бий.
1. Сувилагч
Хүний төрөх, үхэх гээд амьдралын бүхий л цаг мөчид сувилагч хүн эмчээс ч илүүтэйгээр өвчтөнтэй харилцсаар иржээ. Ойрын 6 жилд дэлхийд сувилагч мэргэжлийн эрэлт 16 хувиар өснө.
2. Физик эмчилгээний эмч
Дэлхийн хүн амын насжилт нэмэгдэж, чихрийн шижин, хэт таргалалт газар авсан энэ цаг үед хүний хөдөлгөөний чадварыг эргүүлэн авчирдаг физик эмчилгээний эмчийн эрэлт, ажлын байр байсаар байх гэнэ.
3. Био-анагаахын инженер
Инженерчлэл, анагаах ухааныг хослуулсан био-анагаах ухааны инженер эрэлт хэрэгцээгээ алдахгүй. Тэд эмчилгээний шинэ тоног төхөөрөмж бүтээх үүрэгтэй тул сувилагч, эмч нарын адилаар хүн байгаа цагт оршин тогтносоор байх гэнэ. Өндөр настай хүн амын тоо өсөх тусам энэ инженерүүдийн ажиллах талбар улам тэлнэ.
4. Санхүүгийн зөвлөх
Олсон мөнгө, хөрөнгөө хэрхэн зарцуулж, хаана хөрөнгө оруулалт хийх вэ гэх асуулт бүх цаг үед байх тул санхүүгийн зөвлөх, менежер хүн ажлын байр, амьдралын баталгаагаа хэзээ ч алдахгүй байх гэнэ.
5. Програм хангамж хөгжүүлэгч
Өмнө нь зохион бүтээгчид хүний амьдралыг хөнгөвчлөх олон тооны шинэ бүтээл төрүүлдэг байсан бол одоо шинэ төрлийн програм зохион бүтээдэг болж энэ ажил мэргэжил шинээр төрөн гарсан.
Гар утас, компьютерт зориулсан хэрэглээний програм хөгжүүлэхээс гадна бүхэл бүтэн үйлдлийн систем, автомашины програм хангамж гээд шинээр бий болгох шаардлагатай технологи өдрөөс өдөрт нэмэгдсээр байгаа юм.
Мөн дараах мэргэжлүүдийн эрэлт дэлхий сөнөсөн ч арилахгүй. Үүнд:
Хүний их эмч, шүдний эмч, багш, нягтлан бодогч, хуульч, автын засварчин, фермэр, жолооч, мужааны ажил хэдэн зууны дараа ч оршсоор байх гэнэ.