Та girl boss мөн үү? Өөрийнхөө түүхийг бидэнд ирүүлээрэй: girlbossmgl@gmail.com

“Алуурчин”-Лаа


Орон гэрт үүссэн муу энергийг лаагаар арилгах, тав тухтай, романтик орчин үүсгэх, цаашлаад муухай үнэр арилгах зэрэгт үнэртэй лаа ашигладаг.

Гэтэл зарим хүнд лаа асаасны дараа дотор муухайрах, толгой өвдөх зэрэг сөрөг нөлөө илэрдэг. Тэгвэл үнэртэй лаанаас татгалзаж, дээрх зорилгоор лаа асаахдаа үнэргүй байгалийн гаралтай бүтээгдэхүүн хэрэглэх цаг иржээ.

Хүрээлэн буй орчны бохирдол судлаач Анне Стейнеманн гэх бүсгүй Мелбурны их сургуульд ажилладаг.

Тэрээр үнэртэй лаанаас ялгарч байгаа бензол, толуол тэргүүтэй химийн бодисууд бидний эрүүл мэндэд маш чимээгүй, бүр “үзэсгэлэнтэйгээр” аюул учруулж байгааг тогтоожээ.

Тархи, уушиг, төв мэдрэлийн систем лааны үнэрээс үүдэн гэмтдэг бол цаашлаад хүний өсч хөгжих явцад хүндрэл учруулдаг байна.

Анне Стейнеманн энэ талаар “Астматай хүмүүс дэлгүүрийн лааны тасгаар ч орж чаддаггүй. Бүр лаагаа асаагаагүй байхад ч астматай хүмүүст нөлөөлж байдаг” гэж ярьжээ. Үнэртэй лаа хортой гэдгийг ганц Анне ч бүх Өмнөд Каролинагийн мужийн их сургуульд туршиж нотолсон байна.

Тэд 2009 онд түүхий нефьтэн суурьтай керосинон вакс лааг ургамал суурьтай үнэргүй, өнгө оруулаагүй, будагч бодисгүй лаатай харьцуулж судалсан байна.

Ургамлын тосноос гаргаж авсан лаа шатах үедээ ямар нэгэн эрүүл мэндэд хортой бохирдуулагч ялгаруулаагүй аж.

Харин керосинон лаа тааламжгүй химийн бодисуудыг агаарт цацаж байжээ. Хэрвээ тухайн хүн олон жилийн турш лаа асааж, лааны утаатай орчинд амьдарч ирсэн бол амьсгалын замаар орсон дээрх аюултай бохирдуулагчид эрүүл мэндэд ноцтой аюул учруулах эрсдэлтэй.

Тухайлбал хорт хавдар, олон төрлийн харшил, астма үүсгэнэ хэмээн Каролинагийн мужийн их сургууль тайландаа дурджээ.