Та girl boss мөн үү? Өөрийнхөө түүхийг бидэнд ирүүлээрэй: girlbossmgl@gmail.com

Цэцэрлэгт явсан хүүхдээсээ асуух 6 асуулт

Энэ зургаан асуултыг хүүхдээсээ асуу


Энэ нийтлэлийг бичиж, бидэнд зөвлөгөө өгсөн Сониа гэх бүсгүйн гурван хүү 9-р сард гурвуулаа цэцэрлэгт орж, ээж нь ажилдаа эргэж орох боломжтой болжээ. Том хүү нь аль хэдийн цэцэрлэгийн “алба хаагч” болсон бол хоёр ихэр бага хүү нь анх удаа цэцэрлэгийн босго давсан байна.

Ууган хүү нь цэцэрлэгт болсон явдал, сурсан дуу, найз нөхөд, дургүй хүмүүс, багшийнхаа ярьсан инээдтэй түүх гээд бүгдийг ээждээ ярьдаг нээлттэй нэгэн бол ихэр хөвгүүд нь цэцэрлэгийнхээ тухай ээжийнхээ асуултад бүгдэд нь “Аанхаа” гэж хариулдаг байна. Сониа хөвгүүдээ өдрийг цэцэрлэгтээ хэрхэн өнгөрөөдгийг мэдэхийн тулд багахан судалгаа хийж ийм зургаан асуулт гаргажээ.

  1. Хатагтай Мишелинэ өнөөдөр та нарт юу ярьж өгсөн бэ? (Багшийн нэр өөр байж болно)
    Битүү төгсгөлтэй, тийм үгүй гэсэн хариулттай асуулт бүү асуу. Багш нь юу ярьсан бэ гэж асуувал хүүхэд энэ асуултад өөрөө сэтгэн бодож хариулах хэрэгтэй болно. Хүүхдээ өдрийг хэрхэн өнгөрүүлсэн талаар илүү дэлгэрэнгүй мэдээлэл авах боломжтой.
  2. Багш нь өнөөдөр ямар өнгөтэй цамц өмссөн бэ? Энэ инээдтэй асуултыг сонсоод хүүхэд ч мөн инээж, тайвширна. Энэ асуултыг хүүхдээсээ өдөр бүр асуувал хүүхэд тань цэцэрлэгтээ очоод багшийгаа анхааралтай ажиглаж сурна. Мөн хүүхэд цэцэрлэг сургуульдаа явахгүй гэж дургүйлхсэн үед энэ тоглоомыг ашиглаж болох юм.
  3. Өнөөдөр болсон хамгийн инээдтэй юм юу вэ? Энэ асуулт хүүхдийг өнгөрсөнд болсон сайхан зүйлсийг эргэн санахад сургана. Өөрт тохиолдсон бяцхан адал явдал, инээдтэй зүйлийн тухай ярихдаа тэдний нүд хэрхэн гялалзахыг хараарай. Сургууль цэцэрлэгт болсон сайхан үйл явдлыг эргэн санаж сурснаар маргааш нь цэцэрлэг сургуульдаа эерэг хандлагатай явахад тустай.
  4. Завсарлагаанаар хэнтэй тоглосон бэ? Эсвэл хэнтэй хамт сууж хоол идсэн байна. Энэ асуултаар хүүхдийнхээ найзуудын тухай мэдэж авна. Нэг хүүхэдтэйгээ байнга хамт тоглож байна уу эсвэл олон хүүхэдтэй тоглож байна уу гэдгийг мэдэхэд тустай.
  5. Сургуульд чинь чамд таалагдахгүй юм байна уу? Эсвэл сургуульд явахад чамайг айлгаж байгаа зүйл юу байна? Энэ асуултыг өдөр бүр биш үе үе асууж байх нь зүйтэй. Сургууль, цэцэрлэгтээ явах дургүй байгаа жинхэнэ шалтгааныг олж, шийдвэрлэхэд тустай.
  6. Ангийн найзуудаас чинь “ёо ёо” болсон, уйлсан, гунигтай хүүхэд байна уу? Энэ асуулт таны хүүхдэд бусдад анхаарч сурахад тусална. Жишээ нь миний хүү ангийн найз нь ээжийгээ явахад уйлдаг гэж хэлсэн. Би хүүдээ найз нь уйлвал тэр найзаасаа хоёулаа хамт тоглох уу гэж асууж болно. Эсвэл найзтай ярьж, үгүй бол тэвэрч болно шүү дээ гэж зөвлөсөн гэж зохиогч бичжээ.