Та girl boss мөн үү? Өөрийнхөө түүхийг бидэнд ирүүлээрэй: girlbossmgl@gmail.com

Багшийн ажлаас халшрах явдал хүний нөөцийн хомсдолын гол шалтгаан

Please select a featured image for your post

Австрали улс: Багш нараа буцаад ирээч

HollyJanuary 16, 2023

Багш нарт ажлаас халшрах хам шинж буюу ажлын ачааллаас үүдсэн ядаргаа ажлын эхний хэдэн жилд түгээмэл тохиолддог. Австрали улсын хувьд ажлын гараагаа эхлээд удаагүй таван багш тутмын гурав нь ажлын хэт ачааллаас болж ажлаасаа гардаг байна. Сүүлийн жилүүдэд ахмад туршлагатай багш нар ч энэ шалтгаанаар боловсролын салбарыг орхих болжээ. Үүний гол шалтгаан нь сурган хүмүүжүүлэхтэй холбоогүй захиргааны бичиг заасны ажил их тул хичээл сургалтаа төлөвлөх, үнэлгээ хийх цаг бага байдагтай холбоотой. Цаашилбал онцгой хэрэгцээт сурагчидтай ажиллах багш нарт зориулсан стратеги гэж байдаггүй. Ийм учраас аутизм зэрэг онцгой хэрэгцээтэй сурагчидтай ажиллах багшид бусдаас илүү цалин олгох зэргээр стратегиа өөрчлөх зайлшгүй шаардлага бий болжээ.

Австрали улсад 2022 оны 12-р сард Google хайлтын системд “багшийн стресс” гэсэн хайлт 30 хувь өсчээ. Харин 2022 оны мөн үетэй харьцуулахад энэ хайлт 203 хувиар нэмэгдсэн байна. Энэхүү хайлтад үндэслэн Австрали улсын боловсролын салбар тэр чигтээ “ажлаас халшрах эмгэг”-т автахдаа туллаа гэсэн дүгнэлт гарчээ.

Ийм ч учраас Австралийн сургуулиудын удирдлагууд, хүний нөөцийнхөн ажлаас халшрах хам шинжийг бууруулах, ажиллах хүчний болзошгүй дутагдлаас сэргийлэх ажилд яаравчлан орсон байна. Burnout буюу халшрах эмгэгийн шинж тэмдэг гэсэн хайлт Нью Саут Уэлс, Күйнсланд, Викториа мужийн нутгаас ихээр ирж байгаад ч дүгнэлт хийсэн байна.

Засгийн газрынх нь зүүгээс “Багшлах хүчинд зориулсан ажлын төлөвлөгөө”-гөө даруй хэрэгжүүлж эхэлжээ. Боловсролын салбарт мэргэжилтний хомсдол үүсэх үед ашиглах энэ төлөвлөгөөний эхэнд багшийн мэргэжлийг сонгох хүний тоог нэмэгдүүлэх ажлыг тусгасан байж. Мөн багшийн цагийг бичиг цаасны ажилд биш хичээл сургалтад зориулж, ачааллыг нь бууруулах гол зорилготой сан байгуулж, түүндээ 25 сая австрали долларын санхүүжилт олгосон байна.

Австралийн багш сонгон шалгаруулах Engage Education фирмийн мэргэжилтэн Жосеф Раффелл боловсролын салбарын хүний нөөцийнхөн багш нарыг ажлын ачаалал, ядаргаанаас үүдэн ажлаасаа гарахаас дараах байдлаар сэрэмжлэхийг зөвлөжээ.

Сургуулиуд багш нарт учирч буй ажлаас халшрах явдлыг хэрхэн зохицуулах вэ?

Багш нар “ядаргаанд орсон” даруйд энэ асуудлыг шийдэх нь ирээдүйд багшгүй болох эрсдэлээс хамгаална. Багш залхаж, халширч байгаагийн шалтгаан нь ажлын ачаалал их, дэмжлэг дутмагаас үүдэлтэй. Багшид сурагчиддаа гол анхаарлаа хандуулахад нь туслахын тулд хичээлээс бусад ажилд багшийн туслах эсвэл сургуулийн бусад ажилтнуудыг дайчилж, өөр хүнд энэ ажлыг шилжүүлэх нь зүйтэй. Ингэснээр багшид хичээлээ төлөвлөх, сурагчтайгаа тулж ажиллах, хувийн амьдралдаа зарцуулах цаг гарах юм.

Багшаас зөвхөн хичээл заахаас гадна өөр олон үүрэг гүйцэтгэхийг нийгэм шаарддаг нь стресс бухимдалд, цаашлаад ажлаас халшрахад нь нөлөөлдөг. Иймд багшийн хөдөлмөрийг хөнгөвчлөх, гол ажилдаа анхаарлаа хандуулахад нь зориулж хүн хүч болон бусад нөөцөөр хангах шаардлагатай.

Сургуулиуд цаашид хэрхэн багшлах боловсон хүчинг татах вэ?

Халшрах хам шинжээс шалтгаалсан багш мэргэжилтний хомсдолыг урамшуулан, дэмжих замаар урьдчилан сэргийлж, бууруулах боломжтой. Санхүүгийн хөшүүрэг ашиглах нь олон тооны багшийг татаж болох ч асуудлын үндсэн учир шалтгааныг эхлээд арилгах чухал. Багш нарт мэргэжлийн хувьд өсч хөгжих, сурагчиддаа анхаарлаа бүрэн хандуулах дэмжлэг дүүрэн орчин бий болгох нь гол түлхүүр юм. Багшийг сайн сургаж, хөгжүүлдэг, менторинг хөтөлбөртэй болсон цагт шинэ багш нарыг татахаас гадна, одоогийн хүний нөөцөө тогтооход тустай. Цаашлаад хагас цагаар ажилуулах, багшийн ажлын цагийг бууруулах зэрэг уян хатан нөхцөл тавих нь ч бас олон мэргэжилтнийг сургуульд татна. Эцсийн дүнд багш нарт юу шаардлагатайд тэд л хамгийн бодит хариу өгөх бөгөөд тэдний хүсэл, хэрэгцээнд тулгуурлан шийдвэртэй өөрчлөлт хийх нь асуудлаас гарах гол гарц.

Багшийн ажлаас гардаг гол шалтгаан юу вэ?

  • Жирэмслэлт, хүүхэд асрах зэрэг хувийн шалтгаан 37%
  • Өөр ажил эрхлэх 28%
  • Сургуулийн үнэлгээ, хариуцлагын бодлогод сэтгэл хангалуун бус байх 25%
  • Сургуулийн удирдлагад сэтгэл дундуур байх 21%
  • Багшийн карьертаа сэтгэл дундуур байх 21%
  • Ангид гадны хүн хэт их орж ирэх 18%
  • Сурагчдын хүмүүжил, хандлага 17%
  • Сурагчдад үнэлгээ хийх ажилд дэмжлэг бага үзүүлэх 17%
  • Бие даах эрх мэдэл дутмаг 14%
  • Илүү өндөр цалин хүссэн 13%
  • Сургуулийн бодлогод нөлөөлөх боломжгүй 13%
  • Карьераа өсгөхийн тулд дахиж суралцах болсон 13%
  • Ажлын үнэлгээнд сэтгэл хангалуун бус 12%
  • Нүүсэн 11%

Багш ямар үед буцаж ирэх вэ?

  • Бүтэн цагаар ажиллах багшийн орон тоонд ажиллуулах тохиолдолд 69%
  • Багшаар ажиллаад тэтгэвэрт гарсны дараа хангамж өндөр бол 68%
  • Цалин нэмбэл 67%
  • Нэг ангийн сурагчдын тоо цөөн байх, эсвэл ачаалал бууруулах 61%
  • Багшлах эрхийн үнэмлэхээ сунгах үйл явц хялбар, гарах зардал хямд бол 41%
  • Хагас цагаар ажиллах боломж нээгдвэл 41%
  • Багшийн хүүхдийг харахад дэмжлэг үзүүлэх боломжтой бол 30%
  • Оюутны зээлээс чөлөөлбөл 25%
  • Орон сууцны асуудлыг шийдвэрлэхэд дэмжлэг үзүүлбэл 23%

Эх сурвалж: https://www.fenews.co.uk/work-leadership/educational-experts-explain-how-hr-professionals-can-attract-teachers-amid-predicted-burnout-crisis/

https://www.peoplehum.com/blog/hr-challenges-in-the-education-sector