Дэлхий даяар хөл хорионд байгаа энэ үед шүдний эмчид үзүүлж амжихгүй байна уу? Шүдний эмнэлгийн үзлэгээр таны шүд, буйл хэвийн эрүүл байгаа эсэхийг шалгадаг бөгөөд хөл хорионд орж удаан хугацаагаар эмчид хандаж амжаагүй байгаа бол дараах зөвлөмжүүдийг хүргэж байна.
1. Өдөрт шүдээ 2-3 удаа угаах
Унтахаасаа өмнө болон өдрийн аль нэг цагт шүдээ угаах нь буйл үрэвсэхээс, шүдэнд чулуу үүсэхээс сэргийлнэ. Мэргэжлийн эмч нар өглөө заавал шүдээ угаахыг зөвлөдөггүй, ам зайлагч ашиглан амны үнэрээ дарахыг зөвлөдөг байна.
2. Фтор агуулсан шүдний оо хэрэглэх
Фтор агуулсан шүдний оо нь шүдний паалан гэмтэхээс сэргийлж бат бөх болгодог. Насанд хүрэгсэд хамгийн багадаа 1,350ppm агуулсан оо-г хэрэглэх хэрэгтэй.
3. Зөв, өөртөө тохирсон шүдний сойз сонгох
Автомат сойзыг ихэнхи хүмүүс бүх шүдээ хурдан цэвэрлэдэг, хэрэглэхэд амар гэж үздэг. Харин энгийн сойзыг илүүд үздэг хүмүүс ч байдаг. Ямар ч хэлбэрийн сойз хэрэглэж болох ч хэт хатуу бус хэт зөөлөн бус үстэйг сонгох хэрэгтэй.
4. Шүдний утсаар цэвэрлэх
Шүдний утас хэрэглэх нь шүдээ угаахаас ч илүү чухал юм. Буйл, шүдний завсар орсон өнгөрийг авахад хэрэгтэй тус амны эвгүй үнэр, буйлны үрэвслээс сэргийлдэг.
5. Сахарын хэрэглээг багасгах
Сахар нь шүдний паалан дээр өнгөр тогтоож чулуу үүсгэдэг. Өндөр сахар агуулсан хүнс хэрэглэхээс зайлсхийж, хэрэглэсэн дороо шүдээ угааж заншаарай.
Та шүдээ угаасны дараа амаа усаар эсвэл ам зайлагчаар зайлдаг уу?
А. Тийм Б. Үгүй.
Зөв хариулт: Угаасныхаа дараа шууд амаа зайлж болохгүй. Ингэснээр шүдэн дээр тогтсон ооны фторыг тогтоолгүй урсгадаг тул үлдэгдэл оог нулимж гаргаад огт усаар зайлахгүй байхыг хичээгээрэй. Харин ам зайлагч ашигладаг бол хоол идсэний дараа эсвэл шүдээ угаахаас залхуурсан үедээ хэрэглэж болно.
Эх сурвалж: Топ Дент Дентал клиник