Аливаа улс орны соёл уламжлалын дарамт, нийтийн зүгээс тавьдаг хүлээлт, эмэгтэй хүүхдээ өсгөж хүмүүжүүлдэг арга нь өсч том болсон эмэгтэй хүмүүст сэтгэл зүйн хувьд доройтуулах олон үйлдэл хийх шалтгаан болдог.
Иймд таны өдөр тутамд үйлддэг, хийдэг “эрүүл бус” мар зуршлууд чинь сэтгэл зүйн хувьд хүчтэй байхад саад болж байгааг юун түрүүнд ойлгох нь чухал гэнэ. Биднийг хойш татдаг муу зуршлаа орхиж чадсан үед, өнөөх хэвшүүлэхийг хүсч байгаа эерэг зуршил чинь үр дүнгээ өгч эхэлдэг гэнэ.
Сэтгэл зүйн хувьд хүчтэй эмэгтэйчүүдийн огтоос хийдэггүй 13 зүйл.
1. Өөрийгөө бусадтай харьцуулах
Өөрийгөө бусад хүнтэй харьцуулж, сэтгэлээр унах нь алим, жүрж хоёрыг ижилхэн байсангүй гэж харьцуулан, энэ шалтгаанаар сэтгэлээр унахтай ижил юм.
2. Төгс төгөлдөрт тэмүүлэх
Төгс төгөлдөрт тэмжүүлдэг perfectionist нэгэн байхын хамгийн харгис тал нь хүнийг улам хүчгүй, чадваргүй болгодог.
Хангалттай сайн байж чадахгүй байх даа гэсэн айдас, алдаа гаргахгүй гэж өөрийгөө өөрөө дарамтлах нь ойн түймэр л гэсэн үг.
Өөрөөсөө өндөр үр дүн хүлээж болно. Гэхдээ хүрч чадахгүй өндөр байлгах хэрэггүй.
3. Сул талаа сул тал гэж харах
Сул талаа нуух, мэдэгдэхгүйг чармайх гэж өөрийгөө зовоодоггүй байна.
Эцсийн эцэст сул талаа бусдад мэдэгдэх нь өөрөө яаж ч хохирч магадгүй нөхцөл байдал бөгөөд ийм байдалд орох эрсдэл үүрч чадна гэдэг таны эр зоригийг харуулж байгаа хэрэг юм.
4. Өөртөө эргэлзэх
Өөртөө эргэлзэх гэдэг нормал боловч, таныг зорилгодоо хүрэхэд саад болох, зогсоох ёсгүй.
Учир нь өөртөө эргэлзэх үед тархи их, бага хэмжээгээр энэ бодолд чинь, таны хүчин чадал, нөөц бололцоонд эргэлцдэг байна.
Тийм учраас өөрийнхөө бодож байгаа, өөрт санагдаж байгаа бодол бүртээ битгий итгэж бай.
5. Бүх зүйлийн тухай хэтрүүлж бодох
Хэтрүүлэн бодcоноор асуудал шийдэгдэхгүй. Ингэж урьд өмнө болсон үйл явдлуудаа давтан бодох нь ирээдүйг сүйрүүлдэг. Асуудлыг шийдэх нь шийдлийг хайж олох явдал юм. Асуудлууддаа анхаарал хандуулахаа зогсоож, асуудлыг шийдвэрлэх, үр бүтээлтэй байх зүйлсийг хийгээрэй.
6. Хүндхэн шалгуураас тойрч зугтах
Ажлын шинэ боломжийг атгах, хүнтэй ярихад хэцүү сэдвээр ярилцах болох, хэцүү гэж боддог тэр л нэг төрлийн зүйлээсээ зугтаад байвал та үргэлж шаварт суусан хэвээрээ байх болно.
Өдөр бүр өөрөө өөрийгөө сорилтод урь. Ингэж бага багаар хүнд гэж боддог тэр шалгуураа давж, өөртөө итгэлтэй болоорой.
7. Дүрэм зөрчихөөс айх
Эмэгтэй хүүхдийг эелдэг, зан ааш сайтай бай гэж сургадаг, энэ зан байдлыг нь сайшаадаг.
Гэтэл үнэндээ дүрэм зөрчдөг хүмүүс л энэ дэлхийг өөрчилсөн байдаг шүү дээ.
8. Өөрийгөө өргөх гэж өөр хүнийг доош нь хийх
Бусдын лааг унтраалаа гээд чинийх тод гэрэлтэхгүйг бид бүгд мэднэ.
9. Бусдаар хүч чадлаа боомилуулах
Тушаал дэвших гээд бүтэлгүйтсэн байлаа ч, ер нь хэнээр ч өөрийнхөө хүч чадал, чадал чансаа ямар байгааг заалга.
Өөртөө итгэх итгэлээ яаж нэмэгдүүлж, бусдын бодол санаанд автахгүй байх тухай судлаараай.
10. Болохгүй, бүтэхгүй байгаа зүйлд зөвхөн өөрийгөө буруутгах.
Өөрийнхөө зан байдлын үр дүнд гарсан асуудалд хариуцлага хүлээх мэдээж чухал. Гэхдээ “энэ удаад би бурууг сонгожээ” л гэж бодож бай. Гэтэл бид ихэнхдээ “надаас боллоо, би муу хүн” гэж боддог.
11. Чимээгүй суух
Бизнесийн хурал, олон нийтийн арга хэмжээний үеэр эрчүүд “чалчихаа” хэзээ ч болихгүй. Ийм учраас та ярьж эхлэх, бусад хүн таныг хүндэтгэж сонсохоор тэр чухал онцлог талаа нээн илрүүлэх нь чухал юм.
12. Өөрийгөө өөрчлөхөөс эмээх
Цаг хугацааны эрхээр бүх зүйл өөрчлөгдөж, галт шувуу үнснээс дахин төрдөг байхад хүн заавал, тэр дундаа эмэгтэй хүн насан туршдаа л нэгэн хэвээрээ байх албагүй. Та хэдэн ч насандаа амьдралаа шинээр эхлэх эрхтэй. бас боломжтой.
13. Амжилтаараа бахархаж чадахгүй байх.
Маш олон эмэгтэйчүүдийн хувьд хэн нэг нь өөрийг нь магтах таалагддаггүй. Маш тааламжгүй мэдрэмж. Учир нь тэд энэ амжилтыг гаргасан гэх алдрыг хүртэх ёстой, тийм эрхтэй хүн биш гэж өөрийгөө боддог.
Өөрийнхөө амжилтаар бахархах зүгээр. Хүч чадлаа шавхаж, хичээж ажилласнаа хүлээн зөвшөөрлөө гээд та бардам тэнэг болохгүй.
Сэтгэл зүйнхээ булчинг хөгжүүл
Хүн бүрт, тийм ээ хүн бүрт, оюун санаа, сэтгэл зүйн “булчингаа” хөгжүүлэх, томруулах хүч чадал бий. Ямар муу зуршилд хүлэгдээд байгаагаа тодорхойлоод, арилгаад, үүнийхээ дараа их биш харин ухаалаг ажиллаж эхлээрэй.
Бүтээлч байдлыг чинь дэмждэггүй эдгээр муу зуршлаасаа салж чадаад, өөртөө байгаадаа талархах, эерэг, чамайг дэмждэг хүмүүстэй хамт цагийг өнгөрөөх зэргээр “илүү эрүүл дадал зуршил” сулугаж чадвал, таны хийсэн бүх зүйл үр дүнтэй, бүтээмжтэй байх болно.
Mentally Strong People Podcast-ын хөтлөгч Эми Морин