Хоёр нутагтан амьтдын дундаас нэн ховорт тооцогддог Мексик саламандер зэрлэг байгаль устаж үгүй болсон гэсэн эрдэмтдийн дүгнэлт ташаа болох нь тогтоогдлоо. Мексик явдаг загас гэж нэрлэж болох нэн ховор энэхүү хоёр нутагтныг Сочимилко нууранд байхыг эрдэмтэд харжээ.
Мексик саламандер, мексик явдаг загас хэмээн нэрлэгдсэн нэн ховор төрлийн энэ загас зэрлэг байгалд устаж үгүй болсон хэмээн мексикийн эрдэмтэд эмээж байжээ.
Алхдаг загасны тухай
30 см хүртэл өсдөг энэ бяцхан загасыг эрдэмтэд цуцалтгүй эрж хайсны дүнд Сочимилко хэмээх нууранд хоёр байхыг олсон байна. Дөрвөн богино хөл, зузаан сүүлнийхээ тусламжтайгаар нуурын ёроолоор алхдаг энэ загас нуурын шавж, жижиг загас, сам хорхойгоор хооллодог байна.
Усны мангас, Мексикийн явдаг загас нэртэй нэн ховор төрлийн загасны хөл нь гэмтсэн ч дахин ургуулж чаддаг өвөрмөц онцлогтой учраас шинжлэх ухаанд нэн чухалд тооцогддог байна.
Нэн ховордох болсон шалтгаан
Мексик улсын Сочимилко нуур, нуурны салаануудад оршдог энэхүү загас усны бохирдол, хотжилт, бусад төрөл зүйлийн загасны хэт үржлээс улбаалан устах аюулд орсон байна . Үүний зэрэгцээ нуурын ус руу орон сууцны иргэдийн хэрэглэсэн бохир усыг шүүлгүй асгадаг нь ч устаж үгүй болоход нөлөөлсөн байна.
Армандо Товар Гарзатай адил эрдэмтэд өнө эртний ард иргэдийн хайрлан хүндэтгэж ирсэн энэ загасыг хоол хүнсний болон амьсгалын замын өвчнийг эмчлэх зорилгоор ашиглаж байгааг бүр мөсөн зогсоох талаар тэмцэж байгаа юм. Нуурын ус бохирдсоноос улбаалан аквариум, судалгааны лабораториудад мексик саламандерийг өсгөн үржүүлдэг ч цус ойртохоос эхлээд олон эрсдэл учирдаг байна.