Та girl boss мөн үү? Өөрийнхөө түүхийг бидэнд ирүүлээрэй: girlbossmgl@gmail.com

Таван ихэр хүүхэд тээсэн Австрали бүсгүй Ким

Австрали улсын нийслэл, хамгийн том Перт хотод Туччигийнхан амьдардаг. Энэ жил 32 настай Ким Туччи 6 жилийн өмнө таван ихэр хүүхэд тээж төрүүлжээ. Ихрүүд мэндлэхийн өмнө энэ гэр бүл хоёр охинтой байсан юм.

Эмнэлгийн үзлэгийн үеэр таван өөр зүрх цохилж байгааг сонсоод хос хоёрын ухаан балартах дөхсөн байна. Өдгөө таван настай ихрийн ганцаас бусад нь охин юм.

Ихэр хүүхэд тээж буй эмэгтэй хүн ямар байдгийг бид зах зухаас нь гадарладаг. Харин таван ихэр хүүхэд тээх ямар байдаг бол?

Ким жирэмсэн үедээ нэг шөнө 12 удаа бие засдаг, нуруу нь байнга өвдөж, хүүхдүүдээ эрүүл байлгахын тулд өдөрт 6000 калори илчлэгтэй хүнс хэрэглэдэг байжээ. Таван ихэр хүүхэд тээж төрүүлж буй гайхалтай аялалынхаа тухай Ким Туччи блог хөдөлж байгаа бөгөөд аль хэдийн 123 мянган дагалдагчтай болсон байна.

Ким Туччигийн инстаграм хаягыг дагахыг хүсвэл:

https://www.instagram.com/surprisedbyfive/