Байгаль дэлхийн нөөц шавхагдахаас хамгаалж, үлдээх; хүлэмжийг хийг бууруулахад хүн бүрийн хүчин чармайлт чухал.
Дан ганц эрчим хүч, хүнд хөнгөн үйлдвэрлэл, автомашин болон цахилгаанаар ажилладаг бүхэн хүлэмжийн хий ялгаруулахаас гадна хүмүүсийн хооллолт дэлхийн дулааралд маш нөлөөтэй болохыг НҮБ-аас мэдээлж байна.
Дэлхийн 7 тэрбум хүнийг хооллохын тулд 85 тэрбум амьтан тэжээж байна. Махан хоолтон жилд дунджаар 6 тонн хүлэмжийн хийг ялгаруулдааг бол цагаан хоолтон жилд дунджаар 1 тн хүлэмжийн хийг ялгаруулдаг.
Харин ургамал хоолтой хүн ердөө 198 кг хүлэмжийн хийг ялгаруулдаг гэнэ.
НҮБ-аас мэдээллээс үзвэл дэлхийн хүн амын 375 сая нь л цагаан хоолтон.
Саяхны судалгаагаар нэг жилд дэлхий дахинд 60 тэрбум амьтан нядалж, 300 сая тонн мах бэлтгэдэг гэсэн тоон мэдээлэл гарчээ.
Манай монголын ард түмэн эрт дээр үеэс учир мэддэг, ухаантай ард түмэн байсан. Үүний нэг илрэл нь жилийн есөн сард цагаан идээгээ идэж, хүйтэн сэрүүний улиралд махаа иддэг байсан эрүүл амьдралын хэв маягтай байсан бол сүүлийн 20 жилийн хугацаанд махны хэрэглээ эрс ихэссэн юм.
Дэлхий нийтээр эко амьдралын хэв маягт шилжиж ирж байгаа энэ цаг үед манай улс ч мөн адил даган хувьсах учиртай.