Дасгал хийхгүй, дэглэм барихгүйгээр үргэлж хийгээр дүүрч эвгүйрхдэг, өтгөн хатдаг байдлаасаа ангижирч хоолоо идэнгээ турах аргыг танилцуулж байна.
Гурван шатлалт энэ аргыг амьдралдаа хэрэгжүүлснээр та илүүдэл жингээсээ хагацаад зогсохгүй, эрүүл амьдарч, ходоод гэдэс тань эрүүлжих тустай.
Үүний тулд нэгт юу идэж байгаа тухайгаа тунгаан бодох, хоёрт зөв амьсгалах, гуравт ам дүүрэн хоолоо дор хаяж 15 удаа зажилж идэх.
Их идэх гурван шалтгаан бий. Сэтгэл хөдлөл, стресс болон ухамсаргүйгээр идэх.
Ийм үед хурдан, бараг зажлахгүй иддэг тул таньд юу ч идээгүй юм шиг мэдрэмж төрдөг байна.
Хоол идэж дуусаад дараа нь юу идэхээ боддог шалтгаан гэвэл энэ.
Тиймээс идэхийнхээ өмнө бодож сурах нь дасгал хийж, дэглэм барилгүйгээр турах нэг арга юм.
Өөртөө доорх асуултуудыг тавь.
1. Юу идэхийг хүсч байна вэ?
2. Мах идэх үү?
3. Тавагтай хоол идэх үү? Аягатай хоол идэх үү?
4. Хөнгөн хоол идэх үү? Хүнд хоол идэх үү?
5. Шаржигнуур хоол идэх үү? Халуун хоол идэх үү?
6. Халуун ногоотойг уу? Давстайг уу? Чихэртэйг үү?
Эдгээр асуултыг өөртөө тавьж, хариулснаар хоол боловсруулах тогтолцоогоо эмчлэх, бие чинь ямар хоол хүнс нэхэж байгааг ухамсарлах эхний алхам.
Хоол идэхдээ бүх дэлгэцтэй төхөөрөмжөө унтраа. Хөгжим тавьж болно. Таныг стрессдүүлэхгүй хүнтэй хоолловол зүгээр.
Одоо хоол чинь аманд ороод ямар мэдрэмж төрүүлж байгааг, амт, үнэрийг нь болон идээд дуусахад ямар мэдрэмж төрүүлж байгаад анхаар. Амруугаа орж буй юм бүхнийг анхаарч, ингэж мэдэрч сур.