Та girl boss мөн үү? Өөрийнхөө түүхийг бидэнд ирүүлээрэй: girlbossmgl@gmail.com

Дотрын эмч найзтай хүний л мэддэг 8 нууц

Гэдэс дотрын эмч нар дотны найзууддаа ямар зөвлөгөө өгдөг бол? Эмч нарын дотны хүндээ өгдөг зөвлөгөө товч тодорхой, мэргэн байх нь гарцаагүй билээ.


1. Чихрээ багасгах
Кофег чихэртэй уудаг, элсэн чихэр, ёотон, чихэр орлуулагчийн алийг нь ч хэрэглэдэг байсан хэрэглээгээ багасгах, нэг бол бүр таслах хэрэгтэй. Кофе бүдүүн гэдсийг идэвхжүүлдэг бөгөөд элсэн чихэр орлуулагч нь усыг ходоод гэдэсний систем рүү татдаг. Иймээс гэдэс хийгээр дүүрсэн мэдрэмж төрдөг байна. Мөн кофег чихэртэй хэрэглэснээр гэдэс гүйлгэх талтай.
2. Стресс
Стресс ходоод гэдсэнд хүртэл нөлөөлдөг. Стрессээс бүрэн ангижирсан үед цээж хорсох, дотор муухайрах шинж тэмдгүүд арилдаг байна. Стресснээс үүдэлтэй дотрын зовиурын үед ховс эмчилгээ болон гүн амьсгалах нь тустай.
3. Гэрээсээ гарахаас өмнө эмээ уух
Тэжээллэг, жаахан тостой хоол идсэн л бол гүйлгэдэг хүмүүс байдаг. Залуу бүсгүйчүүдийн дунд түгээмэл энэхүү өвчин нь олон хүний амьдралд төвөг учруулдаг байна. Тэгвэл дотрын эмч нар ийм найзууддаа гадуур хооллох шаардлагатай үед гэрээсээ гарахаасаа өмнө гүйлгэлтийн эсрэг эм уухыг зөвлөдөг. Ингэвэл зоогийн газрын 00-д суух шаардлагагүй болох гэнэ.
4. Хоолой сөөх гэдэс дотортой холбоотой
Унтаад сэрэхэд ханиалгаж, хоолой сөөдөг ч чих хамар хоолойн эмчид очоод тусыг олоогүй хүмүүс байдаг. Гол шалтгаан нь тэднийг унтаж байхад ходоодны хүчил нь буцаж урсаад амьсгалын замруу ордог байна. Ийм зовиуртай хүмүүс унтахаасаа дор хаяж дөрвөн цагийн өмнө оройн хоолоо маш хөнгөн идэх хэрэгтэй. Мөн дэрээ өндөрлөх шаардлагатай.
5. Гэдэс дуугарахыг болиулах аргагүй
Өлсөөгүй байхад ч гэдэс нь дуугардаг хүмүүс байдаг. Тэгвэл энэ дуу чимээг удирдах, дарах ямар ч арга байхгүй гэнэ. Бидний залгисан хоолыг ходоод руу, ходоодноос гэдэс рүү дамжуулдаг булчингуудын дууг бид гэдэс дуугарах гэж нэрлэдэг байна.
6. Хоолны хордлогоос зайлсхийх
Нэг удаа хоолны хордлогод орсон бол тухайн хүний гэдэс дотор олон сарын турш эмзэг, мэдрэмтгий хэвээр байдаг. Хоолны хордлогоос сэргийлэхийн тулд болсон хоолыг хоёроос дээш цаг ил байлгаж болохгүй. Хоол хөрөх тусам бактери хурдан үрждэг. Сүү өндөг агуулсан бялуу тэргүүтэй бүх хүнсний бүтээгдэхүүнийг хөргөгчинд л хадгалах ёстой. Мөн хоносон хоол идэх бол заавал халааж, үүссэн бактериудыг устгах учиртай.
7. Амнаас эвгүй үнэр гарвал
Шүд эрүүл, шүд, хэлээ сайн угаадаг, эрүүл хооллодог ч гэсэн амнаас эвгүй үнэр гарч сэтгэл зовоох нь бий. Энэ бол ходоодонд боловсрохгүй үлдсэн, ислэг, уураг ихтэй хүнстэй холбоотой. Хоол боловсруулалт удаан хүмүүст энэ асуудал үүсдэг. Хэрэв та ийм асуудалтай бол папайя жимс, ийм найрлагатай энзим асуудлыг шийддэг аж.
8. Даруулгаа авч хая
Гэдэс дотор ч амьсгалах эрхтэй. Хэтэрхий бариу хувцас, гэдэсний даруулга, тэлээ зэрэг нь гэдэсний хөндийд даралт үүсгэснээр ходоодны хүчил, хоолны үлдэгдэл зэрэг нь дээш өгсөхөд хүргэдэг. Ингэснээр бие тавгүйтэхээс гадна цээж хорсох зовиур илэрнэ.