Та girl boss мөн үү? Өөрийнхөө түүхийг бидэнд ирүүлээрэй: girlbossmgl@gmail.com

Хүссэн компанидаа ажилд орохын тулд үүнийг унш

Ажилд орох уулзалтад өөрийгөө илэрхийлэх ур чадвар хүссэн ажилдаа ороход тань хамгийн чухал. Энэ нийтлэлээр ажлын ярицлагад хэрхэн бэлтгэж, дараа нь хэрхэх талаар дэлхийн шилдэг их сургуулиудын профессоруудын зөвлөгөөг нэгтгэн хүргэж байна.

Зарим хүн би хэнтэй ч хэл амаа олчихдо, өөрийгөө танилцуулахад ядах юмгүй гэж бодон ажлын ярилцлагадаа бэлдэхгүй байх нь бий.

Тэгвэл ярилцлага өгнө гэдэг нь өөрөө ур чадвар гэж Канадын Торонто Скарбороу их сургуулийн менежментийн профессор, PhD Жули МакКарти зөвлөж байна. Өөртөө итгэлтэй , харилцааны ур чадвар зэрэг чадвар танд боссын нүдэнд өртөхөд л хэрэгтэй. Харин энэ чиглэлийн сэтгэл судлаачид сайтар бэлтгэл гэж дахин дахин анхааруулж байна. Ингэснээр ажил олгогч тал таны өрсөлдөхүйц ур чадвар болон сул тал юу болох, цаашлаад карьерийн зорилгыг чинь зөв ойлгоно.

Ер нь ажлын ярилцлагад сайтар бэлтгэснээрээ та ганц ажилд ороод зогсох биш харин өөрт тохирох зөв ажлаа олно.

Бэлтгэл ажилд өмнөх ажлын түүх, эдгээр ажлаас олж авсан өрсөлдөх давуу талынхаа тухай эргэцүүлж бодож, түүний бичиж тэмдэглэх орно. ингэж ажилласан бүх түүхээ судлаач шиг харж, тэндээс юу юуг сурснаа нэг нэгээр нь эргэн санах бөөн ажил мэт боловч та хэн болох, ямар төрлийн ажил таныг өдөөж идэвхжүүлдэг талаар сайтар мэдэж авна.

Ажлын ярилцлагын өмнө

Байгууллагаа судална. Тухайн байгууллагын талаар интернэт дэх мэдээ, нийтлэлүүд болон компанийн жил бүр гаргадаг тайлан мэдээнээс харах боломжтой. Тэр компанид ажилладаг хэн нэгнийг кофенд урьж компанийх нь үнэт зүйлс болоод доторх соёлын талаар мэдэж авч болно.

Яг энэ зөвлөгөөг тэрээр Амазон компанид ажлын ярилцлагад орох гэж байгаа сэтгэл судлалын оюутандаа хэрэгжүүлсэн байна. Ингээд оюутан “хурдхан бүтэлгүйт” гэдэг компанийн соёлын гол цөмийг олж мэдсэн байна. Хурдхан шиг бүтэлгүйтэж авна гэдэг нь ямарваа нэг ажлыг хийгээд, үр дүнгээ таниулж аваад богино хугацаанд ажилдаа дасан зохицож, шаардлагатай бол өөрчлөгдөхийг хэлж байна. Үүнийг хэрэгжүүлбэл бэрхшээл гарч ирэхэд таныг идэвхтэй байж, шинэ нөхцөлд дасан зохицож чадахыг тэд мэдэж авна.

Ярилцах хүмүүсийнхээ талаар олж мэд.  LinkedIn, хувийн болон ажлынх нь цахим хуудаснаас мэдээллийг судлаад, ярицлагын үеэр энэ мэдээллээ ашиглан хувийн холбоогоо гаргаж ирж болно. Ер нь ижил төстэй чанараар хүмүүс хоорондоо татагддаг парадигм ажилд ороход ч хамаатай. Ямарваа нэг талаараа ижилсэж байгаа хүндээ ажил олгогч илүү эерэгээр хандах тал бий.

Тухайн ажлынхаа талаар илүү ихийг олж мэд. Горилж буй ажлаа гүйцэтгэхэд шаардагдах өрсөлдөх давуу талууд, гүйцэтгэх үүргийнхээ тухай мэдэх чухал. Үүнийг ажлын байрны тодорхойлолтоос мэдэж болох ч энэ нь яг ямар хариуцлагын тухай ярьж байна вэ гэдгийг энэ салбарт одоо ажиллаж буй хүнээс асууж мэдэх боломжтой. O*NET үнэгүй өгөгдлийн санд хандаж ямар ажилд ямар ур чадвар, мэдлэг шаарддаг, ямар үүрэгтэй ажилладаг талаар уншаарай.

Юуг сонгож ярихаа шийдэж, төгөлдөржүүлэх. Ажил олгогч өмнө нь таныг тулгарсан асуудлыг шийдэхдээ ямар арга хэмжээ авч, ямар үр дүнд хүрснийг сонсохыг хүснэ. Хүний нөөцийн талбарт үүнийг problem-action-result буюу PAR гэдэг. Догол мөр болгонд асуудал, шийдэл, үр дүнг багтаасан нэг үйл явдлыг таны өөр өөр давуу талуудыг харуулах байдлаар бичээрэй. Тэгээд энэ түүхүүдээ чөлөөтэй ярьдаг болтлоо давт.

Ярицлагын явцад тухайн нөхцөл байдалдаа тохируулан сонгож ашиглаарай. Нэгэн эрхэм Microsoft компанийн хүний нөөцийн өндөр албан тушаалд өрсөлдөх ярилцлагынхаа үеэр энэ аргыг ашиглажээ. Тэрээр гүйцэтгэх түвшний ажилтнуудтай яаж үр дүнтэй ажилладаг болсон арга, сонголт хийх үйл явцыг хялбаршуулсан систем зохиосон, сүүлд нь нэгэнт бүтэхээсээ өнгөрсөн төслийг яаж дуусгасан зэрэг хэд хэдэн PAR түүх бэлтгэсэн байжээ. Мэдээж тэр энэ ажилдаа орсон.

Ажлын намтараа сайжруул. Дээр бэлтгэсэн түүхүүдээ ажлынхаа намтарт заавал бичих хэрэгтэй. Бүхэл бүтэн үлгэр домог шиг урт болсон явдлыг ажлын намтарт багтахуйц байдлаар үгчлэн буулгах нь хамгийн хүнд хэсэг. Нэгэнт намтартаа оруулсан бол уулзалтын үеэр энэ тухайгаа эргэн санахад амар байх болно. Нэг ёсондоо таны хувийн брэндинг, мессежинг болж байна гэсэн үг юм.

Сургуулил. Ажил олгогчийн дүрд тоглох хүнийг олоод угаас асуух нь тодорхой асуултуудад хэрхэн хариулахаа сургуулил. Ингээд биеийн хэлэмж, өөрийн мэдэлгүй хийдэг зуршлаа ч таньж болно. Бүр илүүг мэдье гэвэл дүрс бичлэг хийгээд үз. Үгэн бус харилцаа холбоо их чухал. Өөрийнхөө дүрс бичлэгийг үзээд тогтож сууж чадахгүй, eye contact тогтоохгүй зэрэг алдаа гарвал, мэдэж байгаа зүйлээ засч залруулах илүү дөхөм байдаг.

Ярилцлагын үеэр

Товч хариул. Сунжруулж, ээрч муурч байснаас ямар ч асуултад нэг минутын дотор багтаан товч тодорхой, байгаа оносон хариулт өгөх нь таныг хамаагүй хүчтэй харагдуулна. Мэдээж нөгөө талаас дэлгэрэнгүй мэдээлэл хэрэгтэй бол таниас асууна шүү дээ. Өөртөө итгэлтэй, яриан дундаа олон зогсолт авдаггүй, бага зэрэг хурдан ярьдаг хүнд ажил олгогчид илүү өндөр оноо өгдөг гэсэн судалгаа ч байдаг гэнэ. (Journal of Applied Psychology, 2009)

Асуу. Ажлын ярилцлага авч байгаа хүмүүс ажил горилогчдоос ихэвчлэн танд асуух зүйл байна уу гэж асуудаг. Энэ үед сайн асуулт бэлтгэсэн байвал та санаачлагатай, идэвхтэй, стратегитай сэтгэдэг гэдгээ харуулж чадна.

  • Та ажлаа хэнд тайлагнах тухайгаа,
  • байгууллагын ажлын урсгал ямар тухай асууж болох юм.
  • Таны шууд удирдлагад ажиллах хүний менежментийн арга барил,
  • яагаад энэ ажлын байр сул байгаа талаар ч болно. Энэ мэтээр сайтар бэлтгэсэн асуулт тавьж чадвал нөгөө талдаа эерэг сэтгэгдэл төрүүлэхээс гадна, энэ ажил танд үнэхээр тохирох эсэхийг ч мэдэх боломжтой.

Байгууллагадаа гол анхаарлаа хандуулах. Байгууллагадаа ямар байдлаар хэрхэн хувь нэмрээ оруулах талаар ярих нь энэ ажлаас ямар ашиг хүртэх талаараа ярихаас дээр. Хэдий хугацааны дараа цалингаа нэмүүлэх, албан тушаал ахих боломжтой вэ гэж битгий асуугаарай. Учир нь хүний энэ бүхнийг хичээл зүтгэлээрээ олж авах ёстой.

Таны үйлдэл ч чухал. Товлосон цагаас жаахан эрт ирэх, тохиромжтой хувцасласан байх, хүн бүхэнтэй эелдэг харьцах, инээмсэглэх, бусдын нүдрүү харж, холбоо тогтоох зэрэг үгэн бус илэрхийлэмж ч гэсэн ач холбогдолтой. Манруп гэх судлаач ажлын ярилцлагын үед гар барихдаа хэрхэн атгаж байгаагаас дараагийн шатны ярилцлагад дуудах эсэх нь шалтгаалдаг гэжээ. Хүний гарыг чангахан атгаснаараа та өөрийнхөө авхаалж, хүч чадал, өөртөө итгэлтэй чанараа харуулна (Journal of Applied ­Psychology, 2008).

Ажиглах. Ажилд орохоор уулзаж буй газрынхаа тухай ерөнхий төсөөллийг ажиглаарай гэж Wake Forest их сургуулийн бизнесийн сургуулийн дэд профессор, PhD Лиса Драгони зөвлөж байна. Ярилцлагын үеэр хүмүүс хоорондоо хэрхэн харилцаж байгаагаас мөн орчин тойрноо ажигласнаар үүнийг мэднэ. Профессор Драгони энэ ажлынхаа ярилцлагад орохоор ирэхдээ сургуулийн үүдэнд маш том талбайд хүмүүс уулзаж ярилцах сайхан орчин бүрдсэнийг ажиглажээ. Тухайн үед энэ талбайд багш оюутнууд албан бус уулзалт, хурлаа хийдэг байсан. Сургуулийн орчинд хүмүүс хоорондоо чөлөөтэй харилцах боломжтой байгаа нь надад тэнд ажиллах шийдвэр гаргахад нөлөөлсөн гэж тэрээр нэмж хэлсэн байна.

Идэвхтэй байдлаа хадгал. Ажлын ярилцлага, ер нь ямар ч уулзалтын үеэр анх эхэлсэн шигээ идэвхтэй байдал, эрч хүчээ хэвээр хадгалах нь зүйтэй гэж профессор нэмж зөвлөсөн юм. Тэрээр сонгон шалгаруулах тоймгүй олон хуралд оролцсон бөгөөд тухайн хүн энэ ажилд сонирхолгүй байгаа нь байр байдлаас нь олонтаа харсан байна. харагдаж байна гэж олонтаа хэлж байсныг жишээ болголоо.

Ярилцлагын дараа

Талархсан зурвас илгээх. Тантай уулзаж ярилцсан албан тушаалтны бизнесийн хуудсыг асууж аваад,  хүн нэг бүрт тусгайлан зориулсан захидал илгээгээрэй. Гараараа бичсэн ч болно, цахим шуудан ч ялаагүй гэсэн өөр нэг зөвлөгөөг Йост өгч байна. Энгийн л хэдэн үг хэлхэх бол харин явуулах хэрэггүй. Харин заавал энэ ажлыг хийнэ гэхээс тэсэн ядтал таныг хүлээлгэж байгаа тэр нэг онцгой зүйлийн талаар мөн яаж байгууллагадаа хувь нэмрээ оруулах талаар бичээрэй. Энэ удаад энэ ажилд сонгогдож чадаагүй байлаа ч дараагийн ажлын байрны сул орон тоо гарахад тэр хүн таныг санаж мартаагүй байна.

Цалингийн асуудлаар тохиролцоо хийхэд бэлэн бай.

Цалингаа тогтох тухайд түрүүлж дуугарсан хөхөөний ам хөлдөнө гэдэг хэллэг энд төгс тохирдог. Цалин тохиролцох үе шат эхлэхээс өмнө ажил олгогчоос эхлэх цалин, дээд доод хэмжээний ерөнхий мэдээллийг асуугаарай. Харин ямар цалин авахыг хүсч байгааг асууж болно. Үүнд өгөх хамгийн сайн хариулт бол энэ ажлынхаа талаар илүү их мэдээлэл авмаар байна, би ажлын хүрээнд үүрэх үүрэгхариуцлага нь цалингийн хэмжээтэй холбоотойг ойлгож байна гэж хэлээрэй. Ажил олгогчоос цалингийн санал тавьсан тохиолдолд шууд зөвшөөрөлгүйгээр бодож үзэх хэд хоногийн хугацаа өгөхийг хүсээрэй.

Дахин холбогдох. Ажлын санал авч чадаагүй бол хэдэн долоо хоногийн дараа ярилцлагад урьсан хүнтэйгээ холбогдож, яагаад тэнцээгүй болохоо асуухын Драгони зөвлөж байна. Энэ талаар ярихдаа тэд цааргалдаггүй. Асуухдаа шийдвэр гаргасан гол үндэслэл нь юу байсан, юуг сайжруулах, эсвэл юун дээр арай өөрөөр хариулах байснаа тодруулж, цаг гаргасанд нь талархаарай.

Холбоо тогтоох. Тантай ярилцлага хийсэн хүмүүсийг LinkedIn-дээ уриарай. Тэд нэгэнт тантай танилцаж, ярилцсан хүмүүс тулд ирээдүйд чухал холбоотнууд болох боломжтой.