Ким Кардашианг алдартай болоход 5 зүйл нөлөөлжээ. Үүнд:
- Танил тал
- Бэлгийн амьдрал / Өдөөн хатгасан байдал
- Хэрүүл маргаан
- Харизм
- Гадаад төрх
Энтертайнмент: Кардашианчууд аар саархан мэдээн дээр гардаг байжээ. (Түүний аав Роберт Кардашиан нь OJ -ийн өмгөөлөгч байсан. Түүний хойд эцэг Брюс Женнер нь олимпийн наадмын тамирчин, туслах дүрийн жүжигчин байжээ.)
Танил тал: Кардашианчууд өөрсдийгөө зурагтаар гаргах боломжийг олгодог танил хүмүүстэй байжээ. Тэдний аав, ээжийг Холливудын хүрээнийхэн сайн мэддэг байж.
Бэлгийн амьдрал: Кимийн Ray J -тэй хийсэн секс бичлэг цацагдсан явдал нь олны дунд шуугиан маргаан үүсгэж, шоу ертөнцийнхний сонирхлыг ихэд татаж шүүмжлэлд өртөгджээ. Кардашиан энэхүү секс бичлэгээрээ олонд танигдсандаа харамсдаг гэв. Хүмүүсийн сөрөг хандлага надад одоо хамаагүй, яг одоогийн би хэн байх нь л чухал гэж тэрээр 2012 онд Опратай хийсэн ярилцлагандаа дурьджээ.
Харизм: Тэр харизмтай
Гадаад төрх: Тэр цэмбэгэр эмэгтэй
Нэр алдраа хадгалахын тулд тэд:
- Бусдын сонирхлыг татахуйц маргаан шуугиан тарьсан зүйлсийг хийдэг.
- Кардашианчуудыг хүмүүс бие галбирын хувьд нүд булаам гэж үнэлдэг бөгөөд тэд өдөөн хатгасан секси байдлаар хувцасладаг. Энэ нь мөн л бусдын сонирхлыг татдаг.
- Зарим хүмүүс Кардашианг зугаатай гэж боддог. Жессика Симпсоны хэлсэнчлэн “Далайн тахиа чинь туна загас уу, тахиа юу?” гэх мэт мэдээлэлгүй зүйлийг үзэж байгаа юм шиг санагддаг гэж хүмүүс хэлжээ.
Мэдээллийн эх сурвалж: www.quora.com
Та манай Facebook хуудсыг дагахыг хүсвэл энд дарна уу.