Та girl boss мөн үү? Өөрийнхөө түүхийг бидэнд ирүүлээрэй: girlbossmgl@gmail.com

Nina-гийн зуны аялалдаа үргэлж авч явдаг 5 зүйл

Apple Airpods Pro

“Би их хачин хүн: Нисэх онгоцон дотор spa music сонсонгоо нүдний маскаа зүүгээд өөрийгөө гадаад орчноос утгаар нь тусгаарладаг. AirPods бүх чимээ шуугианыг алга болгодог. Бас өглөө гадаа гүйж, эсвэл дасгал хийж байхдаа хөгжим сонсдог.”

AMAZON $197

Supergoop Glowscreen SPF 40

“Би энэ нарны тосонд хайртай. Нүүр, биеийн аль алиныг нь хэрэглэдэг. Бүр суурь кремтэйгээ холиод түрхчихдэг. Аз болоход ихэнх суурь кремнүүд SPF-тэй байдаг ч би нарны хамгаалалтыг дөрөв дахин нэмэгдүүлдэг.”

SEPHORA $36

Dior нарны шил

“Мэдээж нарны шилгүйгээр аялалд гарахыг төсөөлөшгүй. Би тунгалаг нарны шил зүүх дуртай. Диорт миний дуртай олон шилнүүд байдаг. Би эдний cat-eye хэлбэртэй шилийг зүүдэг байсан бол одоо John Lennon загварын дугуй шилийг зүүж байгаа. Гэхдээ ямар хэлбэрийнхийг зүүх нь тухайн өдрийн mood-ээс минь шалтгаалдаг.”

NORDSTROM $460

Усны хамгаалалттай сормуусны будаг

“Эмэгтэйчүүд бид заримдаа усан сан юм уу далай руу будгаа арилчих вий гэж санаа зоволгүйгээр орчихмоор байдаг. Би өдөр тутамдаа нүүрээ нэг их будаад байдаггүй болохоор Dior Iconic Overcurl Waterproof Mascara-гаар сормуусаа будаж нүдээ сэргээх дуртай.”

NORDSTROM $30

Leica камер

“Амралтанд байхдаа та зураг авах хэрэгтэй. Би сонирхогчийн хувиар iPhone гар утсаараа зураг дардаг байсан ч цар тахлын үеэр үргэлж хүсч байсан цоо шинэ түвшний гэрэл зургийг бүтээдэг Leica камераа худалдаж авсан. Энэ камер маань өөрийн WiFi сүлжээг бий болгодог тул гар утас руугаа зураг шилжүүлэх боломжтой. Дурсамжаас илүү үнэ цэнэтэй зүйл гэж байхгүй байх.”

B&H PHOTO VIDEO $1,295

Манай Facebook хуудсыг дагахыг хүсвэл энд дарна уу.