Миний 10 жил дэх сэтгэл гутралтай, аз жаргалгүй, өөртөө итгэлгүй, найз нөхөдгүй, ганцаардмал амьдрал минь олон таагүй зүйлсээр дүүрэн байсан. Муу бодлууддаа ихээр автахын хажуугаар гунигтай дуунууд сонсдог байлаа. Гэвч би сэтгэл гутралаа ялан дийлэхийн тулд орой бүр өдрийн тэмдэглэл бичдэг байв.
Тэмдэглэлийн дэвтэр дээрээ одоо миний амьдрал ийм байгаа ч ирээдүйд бүх зүйл сайхан болно, би амжилтад хүрээд олон гадаад найзуудтай болох болно гэх мэт зүйлсийг бичдэг байв. Ингээд 2 жилийн дараа гэрээ цэвэрлэж байгаад санамсаргүй нөгөө дэвтрээ олж үзсэн. Тэмдэглэлээс хойш би гадаадын 10-аад орноор аяалж, санхүүгийн хувьд амжилт олж, маш олон гадаад найз нөхөдтэй болж, илүү өөдрөг аз жаргалтай нэгэн болсоноо анзаарсан.
Дунд сургууль дах нөхцөл байдал минь намайг сэтгэл зүйч болоход нөлөө үзүүлсэн. Мөн би хос мэргэжилтэй болох зорилгоор маркетингаар суралцаж байна. Азгүй, ганцаардмал, гадуурхагдсан охиноос олон хүмүүст зөвлөгөө өгдөг, олон газраас ажлын санал хүлээн авдаг, зорисон зорилгынхоо төлөө өдөр бүрийг үр дүнтэй өнгөрүүлдэг эмэгтэй болсон доо.
Хүнийг амжилтад хүрэхэд хамгийн том нөлөө үзүүлдэг зүйл бол тухайн хүний бодол, сэтгэл зүй юм. Хүн бүрт БОЛОМЖ бий.
Нийтлэлийг: Сэтгэл зүйч Цэрэндолгор
Манай Facebook хуудсыг дагахыг хүсвэл энд дарна уу.