Та girl boss мөн үү? Өөрийнхөө түүхийг бидэнд ирүүлээрэй: girlbossmgl@gmail.com

Саарал үстэй бол нүүрээ хэрхэн будах вэ?

Саарал үсний тренд өнөөдрийг хүртэл үргэлжилсээр. Хэрэв та зорин зорин үсээ саарал болгосон хэрнээ энэ сонголтондоо итгэлтэй бус, өөр өнгөөр будуулъя гэж бодож байгаа бол нүүр будалтын энэхүү зөвлөгөөг заавал нэг удаа уншаарай. Таны бодол өөрчлөгдөнө гэдэгт итгэлтэй байна.

Саарал үс мэдээж таны царайг дарна. Ийм учраас хамгийн түрүүнд хөмсөгөө тод будах, зовхио гэрэлтэй тод өнгөөр будаж, контур зурах мөн уруулаа тод будах гэсэн дүрмийг баримтлах хэрэгтэй.

1.Арьс

Саарал үстэй хүний арьс гэрэлтсэн өнгөлөг байсан цагт л үсэндээ зохицож харагдана. Иймд зөвхөн foundation түрхээд орхих биш, арьсаа өөгүй тольгор байлгахад анхаарч, хацар өнгөлөгч түрхэн гэрэлтүүлээрэй. Мөн гялалзуулагчтай primer, base зэргийг хэрэглэж болно.

2. Хөмсөг

Хөмсөг чухал тухай өмнө дурдсан. Гэхдээ саарал үснээс ялгаруулж байна гээд хэтэрхий тод будах утгагүй. Иймд хөмсөгнийхөө хэлбэрийг тодруулах, мөн вакс хэрэглэх, илүүдэл үсгүй байх зэрэг анхаараарай.

3.Гэрэлтсэн нүд

Нүдэндээ гэрэлт өгч, гялалзсан, гэрэлтсэн болгоорой. Яг л хацраа өнгөлсөнтэйгөө адилаар дулаахан өнгөөр нүдээ будаарай. Харин мөнгөлөг, нил ягаан зэрэг хүйтэн өнгийн нүдний тень нь нүүрэн дэх байгалийн өнгүүдийг дардаг. Иймд мөн хэтэрхий матт тениэс татгалзаарай. Саарал үстэй хүн матт будаг сонговол арьс хөгшин харагдаж, тренди саарал биш, буурал саарал үстэй мэт харагдана.

4. Нүд хүрээлэгч

Нүдээ тодруулж байна гээд хар өнгийн контураар зурах гэж байна уу? Зогс. Энэ бол буруу. Хар өнгийн нүд хүрээлэгч нь нүдийг толгой дотор живүүлчихдэг учраас бор эсвэл тэнгисийн цэнхэр өнгийн нүд хүрээлэгч сонгоорой.

5.Уруул

Саарал үстэй болсон бол одоо л таны уруулаа эрхлүүлэх цаг иржээ гэсэн үг. Цэвэрхэн бүдэг ягаан өнгийн уруулын будаг дээрээ гялалзуулагч түрхээрэй. Мөн сарнайн улаан өнгө саарал үстэй сайхан зохицно. Ингэснээр улам өөртөө итгэлтэй харагдана.

Эх сурвалж: prima.co.uk