Нэгхэн жилийн дотор интернэтийн ачаар дэлхий дахины танил болох боломжтойг баталсан хүн бол интернэт хэрэглэгчдийн Белла Поарч нэрээр нь сайн мэдэх болсон залуу хатагтай Тейлор юм.
2020 онд анхлан ТикТок сошиал сүлжээнд нэгдсэн Белла энэ оны 5-р сард youtube-д анхны дуу болох “Build a Bitch” дууныхаа клипийг оруулж 2 долоо хоногын дотор 100 сая view хүрсэн бол яг энэ нийтлэлийг бичих үед 160 сая view давсан байна. Гэтэл яг ижил хугацаанд youtube-д тавигдсан Эддисон Рейгийн Obsessed дөнгөж 20 сая view авчээ.
Тэрээр 2020 оны 4-р сард ТикТокт анх аккаунт нээж өхөөрдөм царай төрх, гар утасны тоглоом, дуу, бүжгийн бичлэгүүдээрээ олны анхаарлыг татаж чаджээ. Белла Поарчийн зарим нэг бичлэгүүд нь ТикТок дээр хагас тэрбум үзэлт авч, бүх цаг үеийн хамгийн өндөрт тооцогдож байна.
Ямартай ч хувийн амьдрал, гарал үүсэл, насаа хүртэл нууцалдаг энэхүү интернэт одыг 1997 онд төрсөн, Тейлор гэдэг овогтой, АНУ-ын тэнгисийн цэрэгт алба хаасан зэрэг зарим мэдээллүүд нь ил болоод байна.
Ямартай ч Белла 5-р сарын 22-нд Vogue сэтгүүлийн Youtube хуудсанд өдөр тутмын нүүр будалтаа хэрхэн хийдэг тухайгаа бичлэгт хийж оруулсан. Энэ үеэрээ Филиппин гаралтай учир АНУ-д ирээд сургуульдаа маш их дээрэлхүүлдэг байсан, одоо ч дунд сургуульд намайг дээрэлхдэг байсан хүүхдүүд Инстаграмаар минь орж ирж намайг доромжилдог хэвээрээ гэж ярьсан юм. Мөн нэгхэн жилийн өмнө би Chanel-ийн уруулын будаг авч чадахааргүй санхүүгийн хүнд байдалтай байлаа. Жилийн дотор бүх зүйл хурдан өөрчлөгдсөн нь гайхалтай гэж хэлжээ.