“Ментор Хаб” төсөл нь салбар бүрийн мастеруудаас суралцах боломжийг хүн бүрт, ҮНЭ ТӨЛБӨРГҮЙ олгож байгаа үндэсний боловсрол, танин мэдэхүйн хөтөлбөр юм.
Энэхүү төсөлд 12 шилдэг ментор өөрсдийн мэдлэг чадвар, хуримтлуулсан туршлага, ололт амжилт, алдаа оноогоо дэнслэн залуу хойч үедээ зөвлөгөө болгон хүргэнэ.
“Ментор Хаб” төсөл нь уншигч танд
- МУГЖ, дуучин Т.Ариунаагийн дуулах ур чадвараас суралцаж,
- Төрийн Соёрхолт зураач С.Саранцацралтаар контенпорари урлагийн талаар заалгаж, урлагийн бүтээлээр гэрээ хэрхэн гоёх талаар зөвлөгөө авч,
- МУГТ, Дэлхийн аварга Н.Төгсцогтоор мэргэжлийн боксын тамирчны бэлтгэл, хооллолт, тэмцээний үеэр анхаарах зүйлс зэрэг үнэ цэнэ бүхий ховор зөвлөгөөг зөвхөн өөрсдийнх нь хичээлээр олж авах цор ганц боломжийг олгож байна.
Тус төсөл нь телевизийн цуврал нэвтрүүлэг хэлбэрээр
- TV8
- NTV
- CHANNEL 25
- TV9
- Royal TV
- Malchin TV
- Ulzii TV
- TV9 зэрэг өргөн нэвтрүүлгийн сувгуудаар 5-р сарын 3-ны өдрөөс эхлэн орон даяар цацагдах юм.
Түүнчлэн илүү дэлгэрэнгүй хувилбараар IPTV-ээр байршихаас гадна аудио хэлбэрээр подкаст болон цацагдах юм. Мөн шилдэг 12 ментор тус бүрийн зөвлөгөө бүхий монгол, англи хэл дээр хувь хүний хөгжилд зориулсан ном болон хэвлэгдэн гарна.
“Ментор Хаб” төсөл нь нэг улиралдаа 12 цувралаар нийт гурван улирал улс орон даяар боловсролын тэгш хөгжилд уриалан хүрэх юм.
Үндэсний төслийг “Гранд Маршал Лакшери Вилла” ивээн тэтгэж, “Эрхэт Монгол Групп”, ”Голден Стар Маунтан ХХК” хамтран бүтээжээ.