Та girl boss мөн үү? Өөрийнхөө түүхийг бидэнд ирүүлээрэй: girlbossmgl@gmail.com

Ид, залбир, хайрла

Ном бол хүний өөрийгөө хөгжүүлэх аяллын маш том хэсэг юм. Эцсийн эцэст хэдэн цагын турш аж ахуйгаас түр холдон урам зориг авах номыг төвлөрч унших шиг сайхан зүйл байхгүй шүү дээ!

Сүүлийн үед охид, бүсгүйчүүд эмэгтэй зохиолчдын тэдэнд зориулж бичсэн номыг унших нь их болсон. Тиймээс, эмэгтэй хүн бүр заавал унших ёстой гэж боддог “motivational” номнуудыг танилцуулахаар шийдлээ.

#GIRLBOSS

“Насти Гал” компанийн үүсгэн байгуулагч, гүйцэтгэх захирал София Аморусо энэхүү номондоо өөрийн түүхээ хуваалцаж, дэлхийн өнцөг булан бүрт буй эмэгтэйчүүдийг #GIRLBOSS хөдөлгөөнд нэгдэхийг уриалж байна.

Аморусо өсвөр насаа тэнүүчлэн, жижиг сажиг хулгай хийж, хогын савнаас цагираган боорцог олж идэн өнгөрүүлжээ. Тэрээр 22 насандаа сургуулиасаа гарч, урлагын сургуулийн үүдний танхимд иргэний үнэмлэх шалгагчаар ажиллаж байжээ. Энэ л үед София eBay дээр винтаж хувцас зарах шийдвэр гаргасан нь түүний одоогийн амжилттай бизнесийн эхлэл болжээ.

Girl, wash your face

TheChicSite.com хэмээх лайфстайл чиглэлийн вэбсайтын үүсгэн байгуулагч, “Chic Media” компанийн захирал Рэйчил Холлис нь өөрийн туршлага дээр үндэслэсэн сайхан амьдрах зөвлөмжүүдийг сайт дээрээ нийтлэл болгон оруулсан нь түүнийг хэдэн зуун мянган онлайн фэнтэй болгожээ. Уншигчдыг өндөр хүлээлттэй байлгасан шударга байдал, алиа хошигнол, шулуухан бөгөөд чухал зөвлөгөөнүүдийг багтаасан түүний анхны ном нь энэ билээ.

Educated

Эл номд бичигдсэн түүх бол шашны хэт шүтлэгтэн гэр бүлийн золиос болсон ч харьж буцашгүй хүсэл тэмүүллээр боловсрол эзэмшиж, дэлхийн шилдэг дээд сургуульд зэрэг хамгаалсан бяцхан охины нулимстай, гунигтай, бахархам түүх юм. Америкийн баруун хойд хэсэгт орших Айдохо мужийн уулархаг нутагт төмрийн хог хаягдал ялгаж амьжиргаа залгадаг гэр бүлийн 7 хүүхдийн отгон нь болж мэндэлсэн Тара Вестоверийн бага насны дурсамжаар ном эхэлнэ. Шашны чанд хатуу урсгалыг дагагч эцэг нь гэр бүлээ нийгмээс тусгаарлаж, уулархаг нутагт ирж суурьшин, хүүхдүүдээ ч сургуульд явуулалгүй өсгөжээ. Нэг л өдөр Тара хувиараа шалгалтанд бэлдэн коллежид элсэхээр зориглосноор амьдрал нь илүү саад бэрхшээлтэй ч гэрэлтэй зам руу эргэдэг. 

Охины мэдлэгийг эрэлхийлсэн байдал нь түүнийг өөрчилж, тэнгис, тивүүдыг алгасч, Харвард, Кембридж рүү хөтөлжээ. Боловсролтой байх нь өөрөө өөрийгөө бүтээхийн үндэс юм.

eat, pray, love

Eat, Pray, Love номонд нийгмийн үзэл суртлыг даган дууриаж амьдрахаа болиход, мөн өөрийн сайн сайхны төлөө хариуцлага хүлээх үед юу тохиолдож болох тухай өгүүлдэг. Тасралтгүй үргэлжлэх өөрчлөлтийн хэрэгцээ, шаардлагын явцад сэрсэн хэн бүхэнд энэхүү ном туслах нь дамжиггүй.

MASTERING YOUR MEAN GIRL

Таны толгой доторх “чи хангалттай сайн биш, хангалттай ухаантай, хангалттай туранхай” гэх мэт хангалттай гэгдэх тэр нууцхан дуу хоолойг та мэднэ биз дээ? Энэ бол таны доторх Өөдгүй охин юм. Тэр таныг Айдсын хотхонд хорихын тулд чадах бүхнээ хийж, үргэлж мөрөөддөг амьдралыг тань биелэх вий гэхээс маш их айдаг.

Одоо хангалттай! Мелисса Амбросини өөрийг нь олон жилийн турш хорьж байсан “айдас” гэгчийг цавчин хаяж, хязгаарлагдмал итгэл үнэмшлээ үгүй хийн Өөдгүй охиноо ялан дийлснээр мөрөөдлийн амьдралдаа хүрч чаджээ. Харин одоо тэр таньд, таныг ямар их хүч чадалтай төдийгүй ямар гайхалтай хүн гэдгийг чинь таниулахад туслах болно.