Та girl boss мөн үү? Өөрийнхөө түүхийг бидэнд ирүүлээрэй: girlbossmgl@gmail.com

Сэргэлэн багачуудын тоглоом: “Mideer”

Өхөөрдөм бяцхан үрсээ чанартай материалтай, сайн тоглоомоор тоглуулахыг хүсдэг таньд хүүхдийн сэтгэхүй хөгжүүлэх тоглоомын “Mideer” брэндийг онцлон танилцуулж байна. “Сэтгэхүй, баяр хөөр, урлаг” бол Mideer-ийн амин хүчил юм.

Ингээд, энэхүү гайхалтай брэндийн тоглоомуудыг Монголд албан ёсны эрхтэйгээр борлуулж буй Mideer Mongolia-гийн төлөөлөгч Г.Гэрэлсүрэнгээс бяцхан тодруулга авлаа.

“Mideer” брэндийн тухай эцэг эхчүүд юуг заавал мэдэж байх ёстой вэ?

“Mideer” брэндийн тоглоомууд нь хүүхдийн сэтгэхүйг хөгжүүлэхийн зэрэгцээ урлаг, гоо зүйн мэдрэмжийг нь нэмэгдүүлэх зорилго агуулж, чамгүй их судалгааны үндсэн дээр хүүхдийн биед хор нөлөөгүй материалаар хийгдэн бэлэн бүтээгдэхүүн болж таны хүүхдийн гарт очиж байгаа.

Өөрөөр хэлбэл, хүүхдийн сэтгэл зүйчдийн санал болгож буй сэтгэхүй хөгжүүлэх арга барил дээр суурилан дэлхийд алдартай хүүхдийн номын зохиогч, зураачид өнгө будгийг нь тохируулж, хамгийн сүүлийн үеийн Герман технологиор эрүүл мэнд, олон улсын чанарын стандартын дагуу үйлдвэрлэгддэг гэдгийг мэдээсэй гэж хүсч байна.

Яагаад хүүхдэдээ “Mideer” брэндийг сонгох ёстой вэ?

Mideer-ийн тоглоом, хичээлийн хэрэгслүүдийн материалын болоод агуулгын чанар энэ асуултын хариулт байх болов уу.

Миний хүүхдийн хамгийн дуртай Mideer тоглоом.

Манай хүү 1 ой 6 сар хүрэх гэж байгаа. 10 сартайгаасаа эхлэн түрдэг тоглоом, өнгө өнгийн блок болон хэвтэй puzzle гээд Mideer-ийн тоглоомуудаар түлхүү тоглож эхэлсэн. Энэ хэдийгээ дээр доор нь оруулж дахин дахин өрж нураагаад, дугуйтай болон машины зурагтай тоглоомуудаа түрсээр л өдөр нь өнгөрдөг.

Модон тоглоомууд маань нарс, эвэрлэг зэрэг цэвэр модоор хийгдсэн ба хүүхдийн биед хор нөлөөгүй усан суурьтай, матт будгаар будагдсан байдаг. Ер нь ямар ч тоглоомоор тоглосон байнга хазаж, ам хамартаа ойр байлгадаг болохоор хүүдээ өгөх тоглоомондоо онцгой ач холбогдол өгдөг маань магадгүй хийдэг ажилтай минь холбоотой байх.

Хүү маань сүүлийн үед зураг зурах дуртай болсон. Нэг ч удаа бал барьж үзээгүй хүн чинь аавынхаа ажлын ширээн дээрээс дэвтэр, бал татаж аваад дээр нь сараачаад сууж байсан. Бодвол аав ээжийгээ дэвтэр дээр юм бичиж байгааг ажиглаад л сурсан юм шиг байгаа юм. Тэрнээс хойш урт буддаг цаас дэвсээд угаадаг палмастер бариулаад суулгачихдаг болсон. Бал, харандаа биш палмастер бариулдгийн шалтгаан нь мэдээж жижигхэн уран бүтээлч маань цааснаасаа илүү гар хөл, хувцас хунараа будчихдаг болохоор дараа нь угаахад амар арилдагыг нь бодоод Mideer-ийнхээ угаадаг палмастерыг өгдөг.

Ирэх сард ой 6 сар хүрэхээр нь puzzle тоглоомыг бага багаар танилцуулж эхэлнэ гэж бодож байна. Ер нь хамгийн багадаа 18 сартайгаас нь 2 хэсгээс бүтэх puzzle-аас эхлүүлж тоглуулах нь зүйтэй байдаг.

Mideer” брэндийн онцлох тоглоом.

Тоглоом бүхэн өөрийн онцлогтой. Бүгдийг нь л онцолмоор байна хэхэ. Гэхдээ энэ удаад цаасан нугалмайнуудаа онцльё. Манай “Mideer” брэндийг эвлүүлдэг puzzle тоглоомоор нь аав, ээжүүд андахгүй байх. Тиймээс арай шинэлэг юм болов уу гэж бодлоо.

Оригами буюу цаасан нугалмайн ач холбогдол хүүхдийн сэтгэхүйн хөгжилд маш чухал нөлөө үзүүлдэг. Та бидний багадаа хийж тоглодог байсан цаасан онгоц ч цаасан нугалмайн төрөл байдаг.

Хүүхэд цаасан нугалмай хийж тоглосноор нүд, гарын баримжаа нь хөгжиж давхар гарын жижиг булчингийнх нь хөгжлийг дэмждэг. Мөн хүүхэд өөрөө энгийн хавтгай цаасыг амьтан, эд зүйлс болгон хувиргаж чадсанаараа өөрөөрөө бахархаж урам авдаг нь хүүхдийн өөртөө итгэх итгэлийг нэмэгдүүлж байдаг онцгой давуу талтай.

Яагаад “Mideer” брэндийг сонгож, Монголд оруулж ирэх болсон бэ?

Анх хараад л “Ямар чанартай, хөөрхөн тоглоомууд вэ?” гэж бодогдсон. Гэхдээ дээр дурьдсан “Mideer” брэндийн баримталдаг философит илүү татагдсан гэж хэлэх нь зүйтэй байх. Мөн чанартай болохоор үнэтэй байдаг гэсэн зарчмын эсрэг маш боломжийн үнээр эрүүл, чанартай, баялаг агуулгатай тоглоомоор илүү олон хүүхэд тоглох боломж байгаа юм байна гэдгийг олж харсан болохоор энэхүү брэндийг албан ёсоор Монголын зах зээлд нэвтрүүлж, таниулаад ирэх намар гэхэд 3 жил болох гэж байна.

3 жилийнхээ ойг тохиолдуулаад хүүхэд, эцэг эхчүүдийн хөгжилд зориулсан маш олон арга хэмжээг явуулахаар төлөвлөсөн байгаа. Зах зухаас нь дурьдвал, сүүлийн нэг жил гаруйн хугацаанд хөөрхөн үрс минь хөл хориогоор хязгаарлагдаж тэдний тоглох, сурах, бодож сэтгэх цаашлаад бие бялдар, сэтгэл зүйд маш олон өөрчлөлтүүд бий болж байгаа учраас аль болох хүүхдийн сэтгэл зүйг ойлгох, тэднийгээ зөвөөр дэмжих арга барилын талаар цуврал вэбинарыг мэргэжилтнүүдтэй хамтран хүргэхээр төлөвлөж байна.

Mideer брэнд

Утас: 88026452

Вэб хуудас: www.mideermongolia.com         

Facebook: Mideer Mongolia         

Instagram: mideer_mongolia