Та girl boss мөн үү? Өөрийнхөө түүхийг бидэнд ирүүлээрэй: girlbossmgl@gmail.com

TridumKey: Гарын үсгээ гар утаснаасаа зур

Зѳвхѳн tender.gov.mn, Нийгмийн даатгалын тайлан илгээх гэх мэт тодорхой хэдхэн тѳрийн үйлчилгээн дээр ашиглагддаг байсан тоон гарын үсгийн хэрэглээ ѳргѳжиж, утасны сим карт дээр суурилсан технологийг ашиглан гарын үсгээ гар утаснаасаа зурж, баталгаажуулах боломжтой болоод байна.

Ингэснээр хэрэглэгч гар утсаараа ѳѳрийн харилцагч байгууллагууд дээр биеэр очих шаардлагагүйгээр заавал гарын үсэг шаардагддаг данс нээх, зээлийн гэрээ, шинээр гишүүнчлэл үүсгэж бүртгүүлэх, хэрэглэгчийг таньж баталгаажуулах гэх мэт үйлчилгээнүүдэд гар утсаараа буюу зөвхөн өөрийн тусгай ПИН кодыг оруулах байдлаар гарын үсгээ зурах боломжтой.

Мэдээж үүний цаана орчин үеийн нууцлал, аюулгүй байдлын стандартуудад нийцсэн маш нарийн технологи байгаа боловч хэрэглэгчид огтхон ч хүндрэлгүй, хялбар болсноороо давуу талтай.

Тридум Кэй компанийн уг үйлчилгээг Мобиком корпораци зах зээлд анхлан нэвтрүүлж, ѳѳрсдийн 1 сая таван зуун мянган хэрэглэгчдээ санал болгож эхлээд байна. Гарын үсгээ гар утаснаасаа зурах үйлчилгээг одоо ашиглаж байгаа болон шинээр нэвтрүүлэхээр хүлээгдэж буй үйлчилгээ, хэрэглээнүүдийн талаар мэдээллийг хүргэхэд:

  • Финтек үйлчилгээ: Яг одоо Monpay апп ашиглан “Зээл, зээлийн эрх нээх гэрээ” болон “Цахим мөнгөний гэрээ” байгуулах боломжтой байна.  Мөн бусад гар утсанд суурилсан финтек үйлчилгээнүүдэд тун удахгүй нэвтрүүлэхээр ажиллаж байна.
  • Банкны үйлчилгээ: “Голомт” банкны интернет банкаар дамжуулан хадгаламж барьцаалсан зээл болон дижитал зээлийн үйлчилгээ авах боломжтой болсон.
  • Төрийн үйлчилгээ: E-Mongolia аппликэйшнд өөрийгөө таниулан нэвтэрч, тѳрийн 181 тѳрлийн үйлчилгээг цахим гарын үсгээ ашиглан гар утаснаасаа авах боломжтой болгохоор ажиллаж байна.
  • Дотоодын ERP систем: Able, Smart Office, edoc зэрэг зах зээлд хэдийнээ танил болсон албан хэрэг хөтлөлтийн болон ERP системүүдэд нэвтрүүлээд байгаа бөгөөд үүнээс гадна та ѳѳрийн бизнесийн үйл ажиллагаанд шинэчлэлт хийх хүсэлтэй байгаа бол Тридум Кэй компанитай холбогдож дэлгэрэнгүй мэдээллийг аваарай.

Маркетеруудын ашигладаг “биеэр очих шаардлагагүй боллоо” гэдэг сурталчилгааны мессэж “Тоон гарын үсэг”  үйлчилгээн дээр л бүрэн утгаараа хэрэгжиж байна. Хэрэглэгч өөрийн байгаа газраасаа цаг хугацаа, орон зайнаас огт хамаарахгүйгээр өөрийгөө таниулах, гэрээнд гарын үсэг зурах гэх зэрэг үйлчилгээний салбарт биеэр очиж авдаг бүх үйлчилгээг авах боломжтой.

Сим картанд суурилсан “Тоон гарын үсэг” гэж юу вэ?

“Тоон гарын үсэг”-ийн технологи нь хэрэглэгчийн хувийн мэдээллийг криптограф хувиргалтад оруулсан дахин давтагдашгүй тоон утгууд ба Монгол Улсын хуулийн дагуу хэрэглэгчийн гарын үсгийг бүрэн орлож, илтгэхээс гадна хэрэглэгчийн  гарын үсгийг цахим орчинд хуурамчаар үүсгэх, хулгайлах эрсдэлгүй гэдгээрээ олон улсад шалгарсан арга хэрэгсэл юм.

Тухайлбал, эрүүл мэнд, даатгалын үйлчилгээ авах, автомашины болон бусад төрлийн татвар төлөх, үл хөдлөх хөрөнгө худалдах, бусдад шилжүүлэх зэрэг маш олон төрлийн үйлчилгээнээс гадна аливаа гэрээ хэлэлцээрт гарын үсэг зурах, дансны мэдээллээ хянах, төлбөр тооцоо гүйцэтгэх, тайлан мэдээ илгээх гэх мэт бусад үйлчилгээнд өргөн хэрэглэгдэж, цаг хугацаа, хөрөнгө санхүү хэмнэх боломжтой.

Сим картанд суурилсан “Тоон гарын үсэг” үйлчилгээний давуу тал?

Төрийн болон банк санхүүгийн байгууллага нь энэхүү үйлчилгээний хамгийн эрэлттэй хэрэглэгч бөгөөд тухайн байгууллага сим картанд суурилсан “Тоон гарын үсэг” ашиглан үйлчилгээ үзүүлснээр ачааллаа бууруулах, зардлаа хэмнэх, үйлчлүүлэгчдийнхээ цагийг хэмнэхээс гадна технологийн өндөр нууцлал дор хэрэглэгчийн хувийн мэдээллийг найдвартай хамгаалах болно. Цаашилбал Улаанбаатар хотын замын түгжрэлийг бууруулахад хувь нэмрээ оруулах зэрэг олон эерэг үр дагаврыг авчирна.

Сим картанд суурилсан “Тоон гарын үсэг” үйлчилгээг хэрхэн ашиглах вэ?

Юуны түрүүнд Та “Тоон гарын үсэг”-ийн хүчин төгөлдөр гэрчилгээ бүхий тусгай сим картыг худалдан авах шаардлагатай. Тус гэрчилгээ нь 1 жилийн хугацаанд хүчинтэй байх ба жилд нэг удаа сунгуулан үйлчилгээгээ үргэлжлүүлэн ашиглана. Түүнчлэн, энэхүү үйлчилгээг нэн түрүүнд “Candy” цахим мөнгө болон “Candy” зээлийн гэрээ байгуулахад ашиглах боломжтой. Цаашид Мобикомын бүтээгдэхүүн үйлчилгээ, төрийн болон банк санхүүгийн байгууллагууд зэрэг аль ч салбарын үйлчилгээг “Тоон гарын үсэг” ашиглан авах боломж бүрдэх болно.

Сим картанд суурилсан “Тоон гарын үсэг” үйлчилгээний хэрэглэгч болохын тулд хаана хандах вэ?

Та уг үйлчилгээний хэрэглэгч болохыг хүсвэл Мобикомын үндсэн салбаруудад хандаарай.

Тоон гарын үсгийн үйлчилгээ мэдээллийн өндөр нууцлалтай, хуулиар баталгаажсан байдгаараа маш том давуу талтай юм. Та тоон гарын үсгийн үйлчилгээний талаар дэлгэрэнгүй мэдээллийг Тридум Кэй компанийн цахим хуудаснаас аваарай.