Та girl boss мөн үү? Өөрийнхөө түүхийг бидэнд ирүүлээрэй: girlbossmgl@gmail.com

Зумба бүжгийн түүх

Зумба хэмээн бүжгэн фитнесийг анх 1990-ээд онд Колумбын бүжигчин, бүжиг дэглээч Алберто Бето Перез анх санаачилжээ. Өөрөөр хэлбэл бүжиг болон аеробек дасгалын элементүүд хосолсон фитнес юм.

Зумба бүжгийн дэглэлтэнд хип хоп, сока, самба, салса, меренге, мамбо, фламенко, чачача,танго бүжгийн хөдөлгөөнүүдээс гадна тулааны урлагийн хөдөлгөөн ч хамрагддаг.


Өнөөдөр дэлхийд 14 сая хүн долоо хоног бүр Зумба бүжгийн хичээлд хамрагдаж байгаа бөгөөд дэлхийн 150 гаруй улс оронд Зумба бүжиг заах эрхтэй 140 мянган багш байна.


Сонирхуухалад 1990-ээд онд бүжгийн багш Бето Перез нэг удаагийн аеробекийн хичээлдээ аятай кассетаа мартаж ирсэн байна. Тэрээр үүргэвчнээсээ нэг кассет сонгож тавьж, хичээлээ үргэлжлүүлсэн нь салса болон меренге бүжгий ая байжээ.

Ийнхүү уламжлалт аеробекийн хичээлийг Латин Америк бүжигтэй хослуулах санааг анх олжээ. Зумба ийнхүү Колумб улсад амжилтанд хүрсний дараа гурван найз хамтран 2001 онд АНУ-д нэвтрүүлж, амжилтанд хүрчээ.


Зумба бүжгэн фитнесийн хичээл гол төлөв нэг цаг үргэлжилдэг, Зумба Академиас лиценз буюу зөвшөөрөл авсан багш л заах ёстой.


Зумба Гоолд буюу ахмад настнуудад зориулсан, Зумба Тонинг буюу биеийн гол булчингуудыг чангалж хөгжүүлэх зорилготой, Зумбаатомик буюу хүүхдүүдэд зориулсан, мөн усан дотор хийдэг акуа зумба, Зумба Голд-Тонинг буюу ахмда настнуудын булчингийн хүчийг сайжруулах зорилготой, Зумба Сентао буюу зөвхөн сандал дээр сууж хийдэг биеийн жинг ашиглаж булчинг хөгжүүлэх зорилготой дасгалууд байдаг.


Зумба фитнес дасгалын тусламжтайгаар сайн дурын, буяны зэрэг олон санг санхүүжүүлдэг. Тухайлахад Дэлхийн хүнсний хөтөлбөр, Америкийн хүнсний хөтөлбөр, Америкийн зүрхний холбоо, Хөхний хорт хавдрын эсрэг санд хандив өгдөг байна.


Зумба фитнесээр дуучин, жүжигчин Женнифер Лопез, америкийн инээдмийн жүжигчин Кирстие Аллей, Жэки Чан, Женнифер Лав Хевит, хар хун Натали Портман, Эмма Уатсон, Виктория Бекхэм, Холли Берри, Тони Бракстон, Ники Хилтон, Шакира нарын алдартнууд хичээллэдэг байна.