Картье Пантер / Cartier Panthère бол Гвинэт Пэлтроу, Мадонна, Зендаяа, Белла Хадид зэрэг загварын бэлэг тэмдэг болсон оддын хайртай цаг юм.
Картье Пантер / Cartier Panthère бол ямар ч хүчин чармайлтгүй, дэгжин бас күүл. Тэр бол Загварын Шигтгээ. Тэр бол хором мөч.
Энэхүү цаг анх 1983 онд бүтээгдэж байхдаа хээнцэр залуучуудын сонголт болсон А зэрэглэлийн цаг байжээ. Пирс Броснан үүнийг чигчий хурууны бөгжтэй хослуулан зүүснээр улам эрэлт ихтэй болов.
Чарли Шин ‘Уолл Стрийт’ (1987) кинонд бүтээсэн 80-аад оны санхүүч залуугийн дүрд тоглохдоо энэ цагийг зүүсэн нь түүний үстэй хамт төгс зохицлыг бүрдүүлэв.
Харин өнөөдрийн хувьд Пантер нь эмэгтэй оддын зүүх цаг болжээ. Цагны анхны хувилбарыг 2004 онд үйлдвэрлэхийг зогсоосон боловч хүмүүсийн сонирхол нэмэгдсэн тул Картье 2017 онд дахин худалдаанд гарчээ.
Гаднах загварын хувьд, одоогийн хувилбар нь анхны хувилбартайгаа дөрвөлжин хүрээ, дугуй булан зэргээрээ ижил ба 80-аад оны алтлаг гинжны өнгийг нь бүдгэрүүлсэн байна. Цөөн хэдэн өөрчлөлт нь гэвэл илүү бат бөх бугуйвч болон ус үл нэвтрэх гэх мэт гүйцэтгэлд суурилсан өөрчлөлтүүд ажээ.
Та инстаграм дээрээс Пантерийг дуртай оддынхоо бугуйнд гялалзаж байхыг олж харах болно.
Эх сурвалж: Harper’s BAZAAR