Ногоон цай нь хамгийн ашигтай ундааны нэг гэж тооцогддог ажээ. Дэлхий даяар ногоон цайг хэрэглэж, амтыг нь мэдэрч, үр шимийг нь хүртсээр байна. Ногоон цайг тогтмол ууснаар биеийн эрүүл мэнд сайжрах, турах, өвчнөөс сэргийлэх гэх мэт олон давуу талтай.
Нэмж дурьдахад, энэхүү гайхамшигт ундааны талаар тэр бүр мэддэггүй нэг зүйл бий. Энэ юу вэ гэвэл, арьсны гоо сайхан, түүний эрүүл мэндэд нилээд тустай юм.
Ногоон цай уухын гол ашиг тус юу вэ?
Ногоон цай нь камеллиа ургамлаас гаралтай бөгөөд эрүүл мэнддээ анхаардаг хүмүүсийн хамгийн их уух дуртай зүйлсийн нэг юм. Ихэнх хүмүүс өдөрт 2-3 аягыг уудаг байна. Ногоон цай уух нь эрүүл мэнд, нүүр, арьс, үс зэрэгт эерэгээр нөлөөлдөг. Мөн бодисын солилцоог сайжруулдаг тул жин хасах, бялдаржуулахад тустай.
Бусад ашиг тусуудыг дурьдвал:
- Тархины үйл ажиллагааг сайжруулдаг
- Өндөр даралтыг бууруулдаг
- Зүрхэнд сайн
- Сэтгэлийн түгшүүр, хямралыг бууруулдаг
- Чихрийн шижин өвчний эрсдлийг бууруулдаг
- Хөгшрөлтийг удаашруулдаг
- Арьсны хорт хавдраас урьдчилан сэргийлэхэд тусалдаг
- Жин хасахад зориулагдсан
- Уушигны эрүүл мэндийг сайжруулдаг
- Дархлааны системийг сайжруулдаг
Ногоон цайг уухад анхаарах зүйлс: Өглөө эрт ууж болохгүй, хоолныхоо хооронд уух, дасгал хийхийн өмнө уух, унтахаас 2 цагийн өмнө уух