- Салфеткан маск гэж юу вэ?
Салфеткан маск нь серум гэж нэрлэгдэх шим тэжээлийг нүүрэн хэлбэртэй даавуунд шингээсэн зүйл юм. Энэхүү маск нь цаас, мяндас, гель зэрэг төрөл бүрийн материалаар хийгдсэн байдаг. Мөн эдгээр маск нь хэрэглэхэд хялбар буюу зөвхөн тавиад авдгаараа бусад оо хэлбэрийн нүүрний маскаас давуу талтай юм.
2. Хэрхэн хэрэглэх вэ?
Энэ маш амархан! Цэвэрхэн нүүрэн дээрээ 20-30 минут байлган аваад, сэтгэл ханамжийг мэдрээрэй! Нэг өдөр эсвэл долоо хоногын турш хүссэн үедээ хэрэглэж болно. Завгүй, амрах зав муутай үедээ цэвэрлэгээ, хоол хийх, ном унших, зурагт үзэх зуураа хэрэглэж болох тул гайхалтай байдаг.
Салфеткан маскууд нь нэг стандарт хэмжээтэй байдаг ба нүүр бүр ижил хэмжээ, хэлбэртэй биш байдаг тул духнаасаа эхлэн нүд, хамар, ам гэсэн дарааллын дагуу зөөлнөөр доошлуулан тависнаар хэрэглэхэд илүү хялбар байх болно. Үүнийг долоо хоногт 3 удаа тавихыг мэргэжилтнүүд зөвлөдөг.
3. Хаанаас гаралтай вэ?
Энэхүү маск нь гоо сайхан, арьс арчилгааны чиглэлээр онцгойлон ажилладаг гэдгээрээ алдартай Япон, Өмнөд Солонгос улсуудаас гаралтай. Өнөө үед салфеткан маск нь Ази даяар өргөнөөр хэрэглэгдэхийн зэрэгцээ Холливудын олон алдартнууд энэхүү маскийг хэрэглэж байгаагаа олон нийтийн сүлжээнд тавих болсноор Америк улсын гоо сайхны салбарт шинэчлэлтийг хийж, маскны худалдан авалт 60 орчим хувиар өссөн байна.