Та girl boss мөн үү? Өөрийнхөө түүхийг бидэнд ирүүлээрэй: girlbossmgl@gmail.com

Хүүхдэдээ өгөх бэлэг

Хүүхдийнхээ гэрийн даалгаварыг хийлгэх, сурах зөв арга хэвшүүлэх гэж та аргаа барж байна уу?

Коллинс толь бичигт ажиллах, амьдралаа удирдан авч явахад шаардлагатай мэдлэг ур чадварыг олж авахыг насан туршийн боловсрол гэжээ.

Ийм ч учраас хүүхдээ бага үед тасралтгүй суралцах арга барил амжиж суулгаж өгөх ёстой.

Түүнчлэн хүүхдэдээ өгч болох хамгийн сайхан бэлэг бол тасралтгүй суралцах чадвартай хүн болгож төлөвшүүлэх ч гэж үздэг.

Шинэ мэдээллийг хүлээж авах арга барил  хүүхэд бүрт өөр байдаг.

Иймээс хүүхдийнхээ дахин давтагдашгүй бусдаас ялгарах чанар, хүсэл сонирхлыг олохоос биеэ даасан хүн бэлтгэх хүмүүжил эхэлдэг.

Ингээд суралцах арга барилд тулгуурлаж, хичээлээс гадуурх үйл ажиллагаанд хамруулах, гадаад ертөнцтэй холбож тусална.

Хүүхэддээ “ургах” программ суулгах буюу шаргуу тууштай байж, өөрийгөө зорилгодоо бүрэн зориулж чадвал авъяас, бие даах чадвар хөгжинө гэж ойлгуулна.

Ийм аав ээж хүүхдийнхээ дүнд хэт анхаардаггүй харин амьдралын тал бүрт чадвараа хөгжүүлэхэд нь анхаарч, сурах эрмэлзэл, дур сонирхлыг нэмэгдүүлдэг.

Мөн хүүхдэдээ бусдаас мэдэхгүй зүйлээ хэрхэн асуухыг,  хүүхдийг сурах бичгээс гадна өөр ямар ямар эх үүсвэр ашиглан  шинэ зүйлийг суралцаж болохыг заадаг.

Хүүхдийг том хүмүүстэй уулзуулах, сонирхол нэгтэй хүүхдүүдтэй нь хамт байлгах зэргээр шинэ зүйл сурах үйл явцыг аз жаргалтай, сонирхолтой байлгавал биеэ дааж суралцахдаа тууштай болдог.

Мэдээж эцэг эх өөрсдөө хүүхдэдээ үлгэр дууриал болно.

Сургуульд орсон үеэс гэрийн даалгаварыг сонирхолтой байдлаар ойлгуулах чухал. Ингээд сургуульд сурах, шинэ зүйлийг мэдэж авах нь хэцүү биш харин хөгжих боломж юм гэдэгт итгүүлнэ.