Босс бүсгүй та хэдэн нас хүртлээ ажиллана гэж төлөвлөж байна вэ?
Мичиганы их сургууль 60+ насандаа ч ажилласаар байгаа хүмүүсийн 50% нь 55 настай үедээ шинэ ажилд шилжсэн байдгийг тогтоожээ.
Дунд насныхан шинэ карьер эхлүүлэх нь эрчимжиж байгааг компаниуд тэднийг дадлагаар ажиллуулах тусгай хөтөлбөр хэрэгжүүлж эхэлснээс харагдана.
Академийн шагнал Роберт Ди Неро, Анн Хатвей нарын “Дадлагажигч” кино бодит амьдралаас тасарсан, хийсвэр үйл явдал гэж үү?
Хариулт нь үгүй.
Америкийн дизайнер Вера Ванг л гэхэд дэлхийд танигдахынхаа өмнө уран гулгалтын тамирчин байсан байна.
Ингээд ид залуу 23 настайдаа спортоос зодог тайлж, дараагийн 15 жил Vogue сэтгүүлд алба ахалжээ.
Медиа салбарт 15 жил ажиласныхаа дараа л 40 насандаа анхны хуримын даашинзаа зохион бүтээсэн байна.
Вера Ванг ийнхүү сэтгүүлийн редактороос дизайнер болж, шинэ карьер эхлүүлэх чухал шийдвэрийг 40 насандаа гаргав.
Тэрээр өнөөдөр дэлхий даяар өөрийн гэсэн хуримын даашинзны бүтик дэлгүүртэй, 200+ хүнд ажил олгодог нэгэн болжээ.
Мөн тэрээр хожуу тэрбумтан болсон хүмүүсийн жагсаалтад багтаж, олон хүнд урам зориг өгч яваа юм.