Тамхи татдаг ихэнх хүмүүс өсвөр насны хүүхэд байхдаа анх тамхи татаж эхэлсэн байдаг байна. Үнэн хэрэгтээ тамхи татагсдын 80 хувь нь энэ зуршлаа 18 нас хүрэхээсээ өмнө эхэлдэг гэнэ. Бид та бүхэнд тамхи, никотиний талаар 20 товч баримт хүргэхээр шийдлээ. Та энэ тухай өмнө нь сонсоогүй ч байж болох юм. Хэрвээ сонссон байлаа ч таны найз нөхөд, гэр бүлийнхэн тань тамхи татах үед толгойдоо санаж явахад таньд хэрэг болно.
- Тамхи татдаг хүмүүсийн бараг 70 хувь нь тамхиа хаяах юмсан гэж хүсдэг.
2. Тамхи татдаг хүүхдүүд жирийн хүүхдүүдээс гурав дахин их ханиад шуухниа хүрдэг.
3. Тамхи татсанаас хавдар, зүрхний болон уушигны өвчин, мөн саа өвчин үүдэн гардаг.
4. 18-аас бага настай тамхи татагсдын зүрхний өвчин илүү хүндэрдэг болох нь тогтоогдсон.
5. Түүнчлэн тамхичин залуусын 70-аас ч илүү хувь нь тамхи татаж эхлээгүй байсан болоосой гэж хүсдэг.
6. АНУ-д нэг хайрцаг тамхи өдөр бүр худалдан авахад нэг жилдээ шинэ компьютер юмуу Xbox-ийн шинэ тоглоом худалдаж авахад хангалттай мөнгөө үрдэг байна.
7. Өдөрт гурав болон түүнээс цөөн янжуур татдаг хүмүүсийн 43 хувь нь никотиний нөлөөлд өртдөг болохыг судалгаагаар тогтоосон байна.
8. АНУ-д 434000-аас илүү хүн тамхитай холбоотой өвчнөөр нас бардаг.
9. Энэ нь шинээр тамхинд орж буй хүмүүсийн гуравны нэг нь тамхитай холбоотой өвчнөөр амиа алдаж болзошгүй гэсэн үг юм.
10. Тамхинд агуулагддаг нэг элемент болох никотин нь хор юм.
11. Никотин нь геройн, кокайнтай адил хүнийг өөрийнхөө нөлөөлөлд оруулдаг.
12. Ямар ч төрлийн тамхин бүтээгдэхүүн никотин агуулж байдаг. Янжуур, ороодог болон зажилдаг тамхи гээд л.
13. Таны зүрхэнд очих ёстой хүчилтөрөгчид саад болсноор тамхи татахад таны бие суларч, илүү ядардаг.
14. Тамхи татсанааар хүний үнэрлэх болон амтлах мэдрэмж буурдаг. Ингэснээр та цэцэгний үнэр, эсвэл зайрмагны жинхэнэ амтыг мэдэрч чадахгүй гэсэн үг юм.
15. Таны татаж буй тамхи эргэн тойрны хүмүүсийн эрүүл мэндийг хохироодог. Жил бүр дам тамхидалтаас үүдэн 53000 хүн нас бардаг.
16. Тамхинд маш их хэмжээний химийн хортой элементүүд байдаг. Тухайлбал аммониа. Энэ бодис ариун цэврийн өрөөний суултуур цэвэрлэгчийн найрлагад ордог бол автомашины яндан, хархны хоронд агуулагддаг моноксид, арсеник зэрэг элемент ч байдаг байна.
17. Тамхи татахаас татгалзах, энэ зуршлаа орхих нь таны эрүүл мэндийнхээ төлөө хийж буй хамгийн зөв зүйл болно.
18. Тамхиа орхисноос хэдхэн өдрийн дараа хүний үнэрлэх болон амтлах мэдрэмж хэвийн байдалдаа ордог.
19. Тамхи татахаа зогсоосноос хойш 10 жилийн дараа уушигны хавдар, зүрхний өвчнөөр өвчлөх эрсдэл жирийн хүнийхтэй ойртож очдог гэнэ.
20. Дэлхий дээрх өсвөр насны хүүхдүүдийн 70 гаруй хувь нь тамхи татдаггүй. Хүн өсвөр насандаа тамхинд орохоос өөрийгөө хамгаалж чадвал насан туршдаа тамхинд орохгүй байх боломж нэмэгдэнэ.