Та girl boss мөн үү? Өөрийнхөө түүхийг бидэнд ирүүлээрэй: girlbossmgl@gmail.com

EBarimt зогсвол Монгол дараагийн Грек болж, дампуурна

НӨАТ-ийн 2020 оны IV улирлын буцаан олголт иргэдийн дансанд шилжээд байна. Энэ өдрүүдэд НӨАТ-д төлсөн бүх мөнгөө буцаан авах хүсэлтэй иргэдийн хөдөлгөөн цахим орчинд өрнөөд байна.

НӨАТ гэдгийг бүхий л улс орон сүүдрийн эдийн засгаас сэргийлэх зорилгоор ашиглаж байна. Харин буцаан олголтын хувь хэмжээ болон ямар төрлийн бүтээгдэхүүнд НӨАТ тогтоох вэ гэдгээрээ л улс орон бүр ялгардаг байна.

ГРЕК УЛСЫН “СҮҮДРИЙН ЭДИЙН ЗАСАГ” ДНБ-ИЙ  21.5%-Д ХҮРСЭН

Зээлдүүлэгч улс орнуудын ачаар дампуурлаас аврагдсан Грек улс сүүлийн 10 гаруй жилд татварын хувь хэмжээг бууруулсан удаа нэг ч үгүй. Татвар өсөхийн хэрээр Грекийн сүүдрийн эдийн засаг улам тэлж, татвар төлөгч 2/3 нь орлогоо нуун дарагдуулж бүр эсвэл татвар төлж чадахгүй нөхцөлд орсон байна.

Татвараас зайлсхийх зорилгоор бизнесийн үйл ажиллагааг нуун дарагдуулах явдал европт 19% байдаг бол Грект 21.5%.

Өөр нэгэн судалгаагаар Грек улс Европын 26 улс орноос татварын ёс зүйгээрээ сүүлээсээ 4-рт жагссан байна.

Европын бусад улс оронтой харьцуулахад Грект “хувиараа” ажиллагсад буюу өөртөө ажил олгогчид хамгийн өндөр хэмжээтэй байна. Тэд мэдээж орлогын татвар төлөхгүй, НДС-д ч хувь нэмрээ оруулдаггүй тул тухайн улсын сүүдрийн эдийн засаг улам л тэлдэг байна.

Өөрөөр хэлбэл Грект таван евро тутмын дөрвийг нь татварын тайланд бүртгэж тэмдэглэхгүй байгаа гэсэн үг юм.

Хүүхэд асрагчдаа бэлэн мөнгөөр цалин өгөх, зөөгчид зочдоос авсан гарын мөнгөө бүртгүүлэхгүй байхаас эхлээд хууль бус зэр зэвсгийн худалдаа, мөнгө угаах гэмт хэргүүд бүгд сүүдрийн эдийн засаг хар мөнгөнд тооцогддог юм.

Одоогоор Грек улс нь сүүдрийн эдийн засгаараа Итали, Испани улсын өмнө дэлхийд 1-т жагсаж байна.

Үүгээр зогсохгүй Грек дэлхийд дотоодын нийт бүтээгдэхүүнд ногдох татварын харьцаа хамгийн өндөр дэлхийн 10 орны нэг. 2015 онд Грек жагсаалтын 15-рт байсан ч ганц жилд 5 байр урагшилснаас татварын өсөлтийн хурд харагдана.