Ковидоос өмнө Улаанбаатар хотод өдөр бүр 650-700 мянган зорчигч нийтийн тээврээр үйлчлүүлдэг байв.
“Улаанбаатар Смарт Карт” ХХК нь энэ удаа “Хай Пэймэнт Солюшнс” ХХК-тай хамтран “Утсаараа U Money цэнэглэх” шинэ боломжийг “Hi-Pay Wallet” аппликейшнээр дамжуулан таньд олгож байна.
- Hi-Pay Wallet гэж юу вэ?
Hi-Pay Wallet нь хэрэглэгчийн төлбөр тооцооны бүхий л хэрэгцээг цогцоор нь шийдэх олон улсын стандарт бүхий Монгол залуучуудын хөгжүүлсэн аппликейшн юм. NFC дэмждэг гар утасныхаа тусламжтайгаар хаана ч, хэзээ ч U Money картаа Hi-Pay Wallet ашиглан цэнэглэх боломжтой боллоо.
- Hi-Pay Wallet давуу талууд
1. Манай мэдээллийн аюулгүй байдлын стандарт найдвартай.
2. Монголдоо анх удаа “Tokenization” нэвтрүүлсэн финтек компани юм.
3. Hi-Pay wallet аппликейшн татаж авсан хэрэглэгч нь дурын банкны картаа холбох, дансаа цэнэглэж үйлчилгээ авах боломжтой.
4. U Money картаа өөрийн гар утсаараа цэнэглэж, автобусанд шууд хэрэглэх боломжтой.
5. Хэрэглэгчээс шимтгэл, хураамж авахгүй.
6. Ebarimt-д автоматаар бүртгэгдэнэ.
Нийтийн тээврийн автобусанд суух зориулалттай “Улаанбаатар смарт карт” ХХК—с NFC технологид суурилсан пластик карт юм. Одоогоор 2,3 сая пластик карт хэвлэгдсэн бөгөөд 1,3 сая идэвхитэй карт хэвлэгддэг байна. Карт уншигч төхөөрөмжийг 1,300 автобусанд байршуулж, карт цэнэглэх гэрээт цэг, банкны ПОС, хүнсний дэлгүүр зэрэг 1,000 гаруй цэг байдаг байна.
U Money төсөл нь Улаанбаатар, Сөүл хотын хамтын ажиллагааны хүрээнд хэрэгжиж буй анхны томоохон төсөл тул БНСУ-н Ерөнхий сайд Ли Наг Ён 2019 оны 3-р сард Монгол Улсад айлчлахдаа тус компаниар зочилж, үйл ажиллагаатай нь танилцаж байсан байна. Нийслэлийн нийтийн тээврийн үйлчилгээнд эрс шинэчлэлт хийж технологийн дэвшлийг нэвтрүүлсэн U money картын үйлчилгээ дараагийн шинэ шатандаа ирлээ.