Та girl boss мөн үү? Өөрийнхөө түүхийг бидэнд ирүүлээрэй: girlbossmgl@gmail.com

Одооноос шоколадаа зөв хадгалж сурцгаая

Хүмүүс ихэвчлэн тасалгааны хэмд, шүүгээ савандаа шоколадаа удаан хугацаагаар хадгалдаг нь шоколадны чанарыг бууруулах гол шалтгаан болдог. Гэрийн нөхцөлд шоколадыг хэрхэн зөв хадгалах стандарт болон шоколадны чанар муудсан эсэхийг хэрхэн таних тухай мэдээллийг  хүргэж байна.

Буруу хадгалсан шоколад ямар сөрөг нөлөөтэй вэ?

  • Хадгалалтын горим баримтлаагүй шоколадны сахар нь ялгарч, гадаргуу нь цайрах тохиолдол хамгийн их байдаг.
  • Цаасан хайрцагны тагны дотор талд байрлах хамгаалах цаасан дээр тос нь ялгаран наалдсан байдаг ба амтгүй, зөөлөн шинж чанараа алдсан байдаг.
  • Чанараа алдсан шоколаданд агуулагдах амин дэм / А, В / болон эрдсийн / төмөр, магни, кальци / хэмжээ буурсан байдаг.

Шоколадыг гэрийн нөхцөлд хэрхэн зөв хадгалах вэ?

  • Шоколадыг 12-18 градуст хадгалах нь хамгийн тохиромжтой.
  • Шоколадаа задалсан бол ziplock уутанд хийн амсрыг сайтар битүүмжлэх.
  • Шоколад нь өөртөө үнэрийг шингээн авдаг тул хурц үнэртэй бүтээгдэхүүнтэй хамт хийхээс татгалзаарай.

Годива брэнд нь шоколадуудаа 12-18 градуст, 50-70 хувийн чийгшилтэй нөхцөлд хадгалан горим стандартыг дээд зэргээр баримтлан хэрэглэгч таны гарт хүргэдэг билээ.

Годива дэлгүүрт хайрцагтай шоколадуудаас гадна кофе, зайрмаг, халуун шоколад, чоколиксер гэх мэт олон төрлийн бүтээгдэхүүн байдаг нь амттанд дуртай хэн бүхний заавал очих газарт яах аргагүй багтах юм.

Хөл хориотой байгаа энэ үед ариун цэврийн дэглэмийг сайтар баримтлан бүх ажилчдаа шинжилгээнд хамрагдуулан та бүхэнд үйлчилгээгээ хүргэж байгаадаа таатай байна.

Үнэ цэнэ, Талархлын илэрхийлэл Годива брэнд

Салбар1: Шангри-Ла моллын 1 давхарт

Утас: 7555-6655


Салбар 2: Их дэлгүүрийн 1 давхарт

Утас: 7510-7570