Хөлийн анатоми бүтэц:
- Хүний нэг хөл 26 яс, 33 мөч, 100 гаруй булчин шөрмөсөөс тогтдог. Алхахаас эхлээд бүжиглэх зэрэг хөлний нарийн төвөгтэй хөдөлгөөнүүдийг энэ бүх яс, булчингуудынхаа тусламжтайгаар гүйцэтгэдэг.
- Хөлөнд нийт 250 мянган хөлсний булчирхай байх бөгөөд өдөртөө нэг аяга шахам шингэн ялгаруулаж болно гэсэн үг. “Миний хөл хөлөрдөггүй” гэж та бодож байгаа бол цэвэр даавуун оймс, чанартай гутал, углааш өмсдөгтэй тань холбоотой.
- Хүн алхах үед эхлээд хөлийн өсгий, хөлийн зах хүрээ, нум, эцэст нь эрхий хуруунд ачаалал ирдэг байна.
Оймс, гутал, углаашны тухайд:
- Хөлдөө таарсан гутал өмсөх ганцхан хөлөнд биш таны биеийн эрүүл мэндэд нөлөөтэй. Гутал авахдаа заавал өмсөж үзэх ёстойн дээр, таарч байгаа, хөл барьж байгаа эсэхийг мэдэхгүй байгаа бол хөлийн хамгийн урт хуруу болон гутлын хоншоор хоёрын хооронд таны нэг хуруу шиг өргөн байх ёстой.
- Нарийхан загвартай, хурц хоншоортой гутлаас татгалзах нь зүйтэй байдаг.
- Өсгийтэй гутал өмсөх үед хөлийн булчин чангардаг. Хөлийн эрээн булчин байнга чанга байх үед ахилессийн шөрмөс гэмтэх магадлал өсдөг.
- Зарим хүн хөлийнхөө булчинг дэмжиж, тогтворжуулж, тэнцүүлэхийн тулд тусгай зориулалтын улавч өмсдөг. Ийм улавчийг 2-3 жил тутамд сольж, шинээр тааруулах ёстой байдаг.
Хөлөө арчлах тухайд:
- Хөлөө өдөр бүр угаахыг зөвлөдөг. Мөн хөлөө өдөр бүр тосолж, чийгшүүлснээр бактерийн болон мөөгөнцөрийн халдвар даамжрахаас бүрэн сэргийдэг байна.
- Хөлийн хумсаа авахдаа тэгшхэн тайрах ёстой бөгөөд хумс хугарсан тохиолдолд дээр дурдсан халдварт өртөх эрсдэл нэмэгддэг байна.
- Гэртээ химийн аргаар гаргаж авсан материалтай биш харин байгалийн гаралтай, “амьсгалдаг” оймс, углааш өмсөхийг санал болгодог болсон.
- Сүүлийн жилүүдэд #Австрали улсын хонины эсгий углааш олон улсад ихээр худалдаалагдах болсон бөгөөд өвөл дулаан, харин зундаа сэрүүн, чийгийг биеэс гадагшлуулдаг, хөл байнга хуурай байлгадаг гэх чанараараа сайшаагддаг болжээ.
Утас: 99132681