Нас ахих тусам бидний арьсны коллаген ба эластиныг ялгаруулах чадвар буурснаар арьс нимгэрэн бат бөх биш болдог учраас үрчлээ үүсч эхэлдэг байна. Хүрээлэн буй орчны нөлөө, чийгшлийн дутагдал, хорт бодис зэрэг нь нүүрэнд тод үрчлээ үүсэх магадлалыг нэмэгдүүлдэг. Үрчлээ нь хөгшрөлтийн жам ёсны нэгээхэн хэсэг боловч айх хэрэг байхгүй билээ. Үүнийг удаашруулах аргууд ч бий.
- Нарны тос түрхэх
SPF 30+ нарны тос хэрэглэх нь үрчлээ үүсэх явцыг удаашруулхаас гадна арьсны хорт хавдраас сэргийлнэ. Өдөр бүр чийгшүүлэгчтэй нарны тос түрхэх нь арьсны эрүүл байдалд урт хугацааны ашиг тусаа өгдөг нь батлагджээ.
- Сахарын хэрэглээг хязгаарлах
Эрүүл мэндийн салбарынхан сахарын хэрэглээг таны эрүүл мэндэд хэрхэн нөлөөлж буй талаар илүү ихийг судалсаар байна. Таны биед агуулагдах сахар нь гликацыг боловсруулдаг бөгөөд энэ нь бие дэх коллагенийг устган цаг хугацаа өнгөрөх тусам таныг илүү хөгшин харагдуулдаг байна. Элсэн чихэр, тосоор баялаг хоол хүнсийг хязгаарлах нь таны нүүрний залуу байдлыг хадгалахад туслана.
- Тамхинаас татгалзах
Хүмүүс тамхи татах нь эрүүл мэндэд олон талаар сөргөөр нөлөөлдгийг мэддэг ч нүүрийг эрт хөгшрүүлдэг гэдгийг тэр бүр мэддэггүй. Дам тамхиталтанд өртөх нь ч олон төрлийн хорт хавдар болон бусад өвчин тусах эрсдлийг нэмэгдүүлж, улмаар арьсыг гэмтээж болзошгүй юм.
- Кокосын тос хэрэглэх
Кокосын тос бол байгалийн чийгшүүлэгч юм. Үүнийг түрхсэнээр таны эпидермисын хоорондын зай нөхөгдөж, арьс толигор болдог. Ингэж кокосын тосоор арьсандаа хайр илгээснээр таны арьс толигор харагдахаас гадна арьсны чийглэг байдал хадгалагдсанаар нүүр илүү цэвэрхэн харагддаг байна. Нэмж хэлэхэд, энэхүү тос нь хуурай арьсанд илүү тохиромжтой байдаг.
- Унтах байрлалаа солих
Таны нүүрэн дээрх зарим үрчлээс ямар байрлалаар унтаж буйтай тань холбоотой байдаг аж. Тиймээс дээшээ харж унтвал үрчлээнээс урьдчилан сэргийлж чадна.
- Нүүрээ тогтмол арчлах
Оройн нүүр цэвэрлэгээндээ нэмэлтээр 3-5 минутыг зарцуулах хэрэгтэй. Нүүрээ цэвэрлэж дууссаны дараа нойтон алчуураар арчаад хүйтэн усаар шавшиарай!
Нүүрээ хүчтэй үрэхээс зайлсхий.
- Антиоксидант
Нэрс, усан үзэм, цэцэгт байцаа болон бууцай нь таны арьсыг дотроос тань гэрэлтүүлэх ба эрт хөгшрөлтийн шинж тэмдгийг бууруулна.
- Мэргэжилтэнд хандах
Хэрэв та нас ахих тусам аа арьсныхаа гадаад байдалд илүү ач холбогдол өгөн санаа зовниж байгаа бол арьсны эмчтэй ярилцах нь зүйтэй болов уу.