Та girl boss мөн үү? Өөрийнхөө түүхийг бидэнд ирүүлээрэй: girlbossmgl@gmail.com

Турк улсад агаарын бөмбөлгөөр аялах үнэ хэд вэ?

Ковид дэгдэхээс өмнө буюу 2019 оны 1-9-р сарын хооронд Турк улсын Каппадокиад нийт 437 мянган жуулчин агаарын бөмбөлгөөр зугаалжээ.

Каппадокиа гэх энэ үзэсгэлэнт нутаг нь ЮНЕСКО-ийн Дэлхийн өвийн жагсаалтад орсон газруудын нэг бөгөөд байгалийн өвөрмөц тогтоц, галт уул, өнгө алагласан үзэмж, бүтик зочид буудал, чулуун байшин, сүм зэргээрээ алдартай.

Хэрвээ та Ковид дууссаны дараа олон жилийн мөрөөдлөө биелүүлж Туркэд очин халуун агаарын бөмбөлөгт суун аялахаар шийдсэн бол нэг цагийн үнэ ямар байдгийг хэлье.

Аль Жазира агентлагийн мэдээлснээр энэхүү өнгөлөг бөмбөлөгт сууж 60 минут аялах үнэ 186-220 ам.доллар байдаг байна. Зөвхөн энэ үйлчилгээгээрээ л Турк улсын энэ бүс нутаг 2019 оны эхний 9 сард 86 сая ам.долларын орлого бүрдүүлжээ.