Та girl boss мөн үү? Өөрийнхөө түүхийг бидэнд ирүүлээрэй: girlbossmgl@gmail.com

Зар: Роботуудын оёсон гутал зарна

Роботууд хүний хийх ёстой ажлыг орлож байгаа нь өнөөдөр бодит байдал болчихоод байгаа. 2014 оноос эхлэн роботын худалдаа жилд 30 шахам хувиар нэмэгдэж байгаа юм.

Тухайлахад Адидас компани 2016, 2017 онд АНУ, Германд зөвхөн робот ажилладаг, өндөр хурдтайгаар гутал үйлдвэрлэдэг хоёр ч үйлдвэрийг нээн ажиллуулж эхэлсэн. Одоогоор эдгээр үйлдвэрүүдийн үйл ажиллагааг зогсоож, робот ажилтнуудаа Ази тив дэх Адидасын үйлдвэрүүдэд шилжүүлээд байгаа юм.

Тэгвэл гутлын үйлдвэрээс гадна Японд хүнсний ногооны үйлдвэрт, Европт зочид буудал, хүнсний агуулах, худалдааны төвүүдэд робот хүнийг орлон ажиллаж байна.

Түүнчлэн технологийн тэргүүлэгч Google, Facebook, Amazon компаниуд ч робот, хиймэл оюун ухааны технологийг идэвхийлэн хөгжүүлж байгаа.

Түүнчлэн дэлхийн томоохон автомашин үйлдвэрлэгчдийн бүтээж байгаа жолоочгүй автомашинууд автозамын осол гэмтлийг 90 хувиар бууруулна гэдгийг эрдэмтэд 2016 онд тооцоолсон байдаг.