Нарны соронзон салхи, дэлхийн соронзон оронтой мөргөлдөх үед туйлын туяа үүсдэг байна. Туйлын туяаны өнгө олон янз байх нь хоорондоо мөргөлдөж байгаа хийн төрлөөс хамаардаг байна. Ногоон, ягаан өнгийн туйлын туяа хамгийн түгээмэл үзэгддэг.
2014 оны 3-р сард Уэлсийн Брекон Беаконс уулын дээгүүр улаан өнгийн нэн ховор гэрэл үзэгдсэн. Энэ нь нарны идэвхжил, далайн түвшнээс хэт өндөр хэсэгт бүрэлдсэн хүчилтөрөгчөөс үүсдэг байна. Үүний зэрэгцээ цэнхэр, шар өнгийн гэрлүүд ч үзэгддэг байна.
Эрдэмтэд манай гарагийн гадаргаас 80-643 км өндөрт нарны соронзон салхи, дэлхийн соронзон оронтой мөргөлдсөн байж болзошгүй хэмээн үзэж байна.