Франц улс хог хаягдлаа бууруулах зорилгоор зоогийн газрууд дагаж мөрдөх шинэ хууль 2015 онд баталжээ. Хууль амьдралд хэрэгжвэл жил бүр Францын зоогийн газруудаас гардаг 1.5 сая тонн хаягдлын хэмжээ буурах гэнэ.
Франц улс АНУ-ын жишгийг дагаж зоогийн газарт үйлчлүүлсэн иргэдэд идэж дуусгаагүй хоолыг нь өгч явуулдаг боллоо. 2016 он гарсны дараа хоолны үлдэгдлийг цаасан уутанд хийж өгч явуулах хууль хэрэгжиж эхэлжээ.
BOUILLON CHARTIER зоогийн газрын захирал Янн Хулин “Өмнө нь үлдэгдэл хоолоо авч явна гэсэн үйлчлүүлэгчдэд дургүйцдэг байсан бол өнөөдрөөс хоолыг нь ууталж өгдөг болж байна.”
Францчуудын хувьд үлдэгдэл хоолоо авч явах нь тэдний нийтээр хэвшсэн хэм хэмжээнд тохирдоггүй бөгөөд зарим үйлчлүүлэгчдэд шинэ хууль таалагдахгүй байгаа юм.
Дуусгалаа аянд ингэж нэгдээрэй
Хоолныхоо зургийг авч цахим хуудсаар /фейсбүүк, твийтер, инстаграм зэрэг/ бусдад түгээдэг шигээ хоолоо идэж дуусгаснаа, хаягдал үлдээгээгүй болохоо постолж бусадтай хуваалцана. Энэ нь хүнсний хаягдлын талаар бусдад ойлголт өгч, эерэг нөлөөг бий болгох боломжтой. Хоолоо амтархан идэж дуусгаад хоосон тавагныхаа зургийг @duusgalaa мөн #duusgalaa хэмээн меншион хийж, фэйсбүүк, инстаграм стори гэх зэрэг өөрсдийн олон нийтийн хэрэгсэлд оруулахад л хангалттай.