Халуун хоол хүнс, үсний индүүнд бага насны хүүхдүүд түлэгдэж байгаа учир эмч нар анхааруулга гаргажээ.
Их Британи улсад түлэгдэлтийн улмаас эмнэлэгт хандаж байгаа 20 хүүхэд тутмын нэг нь үсний индүү, үсний хайчинд түлэгдэж ирдэг байна.
Үсний индүү 220 хэм хүртэл халдаг бөгөөд 40 минутын дараа л бүрэн хөрдөг байна.
220 хэмийн халуунд өндөг ч шарагдана.
Үсний индүүг хэрэглэж дуусаад найман минутын өнгөрсөн ч 80 хэмийн халуун хэвээр байдаг аж.
Хүүхдийн арьс насанд хүрсэн хүнийхээс 15 дахин нимгэн байдаг учир үсний индүүний түлэгдэл ноцтой үр дагаварт хүргэх аюултайг эцэг эх, асран хамгаалагч та бүхэн анхаарна уу.
Индүүнд түлэгдсэн хүүхэд насан туршид үлдэх сорвитой болоод зогсохгүй, гажиг согогтой болох, цаашлаад амь насаа алдах аюултай.
Иймээс үсний индүүгээ хэрэглэж дуусгаад цахилгаанаас шууд салгах.
Үсний индүүг халуун нэвтрүүлдэггүй уут саванд хадгалах, хүүхдийн нүдэнд харагдахгүй, гар хүрэхгүй газарт хадгалах гэсэн гурван дүрмийг хэвшил болгоно уу.
Үүний зэрэгцээ Их Британид эмнэлэгт хүргэгдэн ирсэн тав хүртэлх насны хүүхдүүдийн 55 хувь нь халуун хоол ундны зүйлд түлэгдэж байгааг анхааруулжээ.