Фэйсбүүктээ 150 найзтай бол ердөө дөрөв нь л таны жинхэнэ найз байдаг гэнэ.
Сэтгэл судлаач Робин Дунбар гэгч хүний судалж, Royal Society Open Science сэтгүүлд хэвлүүлсэн энэ судалгааны дүнтэй та санал нийлж байна уу?
Тэрээр 18-65 насны 3375 хүнээс судалгаа авч 150 хүн тутамд 4 жинхэнэ найз байдаг гэж дүгнэжээ.
Эмэгтэйчүүд, эрчүүдээс танилын хүрээ илүү өргөн байх бөгөөд Фэйсбүүкт дунджаар 150 найзтай байна.
Тэгвэл энэ олон сошиал найзууд дундаас чиньанд ямар нэг таагүй зүйл тохиолдсон үед гараа сунгах жинхэнэ найз ердөө 4 байдаг гэнэ.
Түүнчлэн дундаж хүнд 4-5 дотно найз байдаг аж. Гэхдээ зүрх сэтгэлийн найз 15, дотно найз 50 хүртэл байж болох гэнэ.
Эндээс нэгэн сонирхолтой тооцоолол хийж болох юм. Хэрвээ та 5000 найзтай Фэйсбүүкийн хэрэглэгч бол энэ хүмүүс дундаас таны дотны найз ердөө 150 орчим л байх юм.