Та girl boss мөн үү? Өөрийнхөө түүхийг бидэнд ирүүлээрэй: girlbossmgl@gmail.com

Сансарт дэлбээлсэн анхны цэцэг

Олон улсын сансрын станцид 2016 онд хүн төрөлхтөний түүхэнд анх удаа цэцэг тарьж, ургуулж чаджээ. Сансрын нисгэгч Скотт Келли 2015 оны 12-р сард энэхүү туршилтыг эхлүүлсэн бөгөөд сансарт дэлбээгээ нээсэн анхны цинни цэцгийн зургийг Твиттерт байршуулжээ. Америкийн сансрын нисгэгч тэрээр хэзээ нэгэн цагт дэлхийгээс өөр гараг, ертөнцөд хүний амьдрах боломжийг эрэлхийлж сансарт ургамал тарих туршилтыг урт хугацаанд хийжээ. Энэ цэцгийг 2014 оны 5-р сард сансрын станцид суурилуулсан тариалангийн төвд ургуулсан байна.