Та girl boss мөн үү? Өөрийнхөө түүхийг бидэнд ирүүлээрэй: girlbossmgl@gmail.com

Телевиз болон бусад дэлгэцнээс татгалзах 10 шалтгаан


Хэрэв та хадгаламжин дахь мөнгөө өсгөхийг хүсвэл, аль эсвэл хуримтлал үүсгэхийг хүсвэл бидний хүргэх “Мөнгө хадгалах 100 алхам”-ыг уншиж, дагаж мөрдөөрэй.

Мөнгө хадгалах, үргүй зардлаа огцом бууруулах нэг сайн арга бол телевиз үзэхээ зогсоох, үзэх цагаа багасгах юм. Ингэснээр хэрэгцээгүй зар сурталчилгаанаас ангижирч, цахилгааны төлбөр ч багасна. Цаашлаад амьдралын бусад олон талбартаа анхаарах, зурагт үзэх цагаараа жижиг бизнест зориулах зэрэг олон талын ашигтай.


Телевизийн үнэн дүр төрх. Та телевиз үзээд хэдэн төгрөг төлдөг вэ?


1. Кабль, сансрын телевизийн төлбөр
2. Цахилгааны төлбөр
3. Телевиз үзээд өөрийнхөө амьдралд гутрах, сэтгэл дундуур үлдэх
4. Зар сурталчилгаанаас шалтгаалж, өөрт хэрэгцээгүй зүйлс худалдаж авах сэдэл төрөх
5. Та ажлаасаа ирээд өдөрт дөрвөн цагийг телевиз үзэж өнгөрүүлдэг бол бизнес эрхлэх, хувийн сонирхлоо хөгжүүлэх, гэр орны ажилдаа анхаарах боломжоо алдаж байна.
6. Бухимдах
7. Хооллох хэв маяг
8. Таргалалт, эрүүл мэнд муудах
9. Харилцаа холбоо муудах
10. Бэлгийн харилцааны тоо багасах


Телевиз үзэхийн оронд та юу хийж болох вэ?
1. Дасгал хийх.
2. Оройн хоолоо өөрөө хийж идэх.
3. Үргэлж унших юмсан гэж боддог байсан номоо эхлүүлэх.
4. Нэмэлт орлого олох бизнес эхлүүлэх.
5. Гэр бүл, найз нөхөдтэйгөө уулзах цаг гаргах.
6. Оройгоор суралцах.
7. Шинэ ур чадварт суралцах, шинэ хобби эхлүүлэх.