АНУ-ын иргэд 2015 онд нэг жилд 41,000,000,000 (41 тэрбум) доллараар нойрсуулах эм, бэлдмэл худалдаж авдаг байна.
Энэ тоо 2020 он гэхэд 52 сая болж өссөн юм.
Нойрны эм хүнийг энгийн үеийнхээс нь ердөө 8-20 минут л илүү унтуулах нөлөөтэй байдаг аж. Үүний дээр эм уусны маргааш өдөр нь унтаарах гаж нөлөө үзүүлдэг илэрхдэг хэрэглэснээс хойш бүтэн 24 цагийн хугацаанд машин барихгүй байхыг эмийн компаниуд анхааруулдаг байна.
Гэтэл зөвхөн нойрны эмэнд зориулсан энэ их хэмжээний хөрөнгийг хуримтлуулах боломж байсан байна.
Эм уухгүйгээр тавтай унтаж амрах олон арга бий. Тухайлахад АНУ-ын хэрэглэгчийн төлөөх байгууллагаас тав тухтай матрасс нь хүнийг унтуулж амраах нөлөөгөөрөө нойрны эмнээс тав дахин хүчтэй гэж мэдээллээ.
Мөн компьютер, таблет, утаснаас ялгарч хүний биеийн мелатонины /нойр сэргээгч гормон/ ялгаруулалтыг нэмэгдүүлдэг цэнхэр гэрлийг халхалдаг нүдний шил, мөн далайн түрлэг, бороон чимээ гаргадаг төхөөрөмжүүд нойргүйдэлд орсон хүмүүст тусалдаг байна.