Английн зүүн өмнөд нутагт орших Суррейн Их сургуулийн доктор Адам Коллинс бүсгүйчүүд та бүхнийг хоол идсэний дараа дасгал хийхийг зөвлөж байна.
Ингэвэл 22 хувиар өөхөө илүү шатаах гэнэ.
Учир нь бүсгүйчүүд дасгал хийснийхээ дараа хоол идвэл өөх шатаасан бүх хөдөлмөр нь талаар болдог гэнэ.
Харин эрчүүд хоол идэхээсээ өмнө дасгал хийвэл илүү үр дүнтэй.
Доктор Адамс нүүрс усыг дасгалын өмнө болон хойно хэрэглэвэл үр дүн нь ялгаатай гэсэн таамаглал дэвшүүлсэн бөгөөд таамаглалаа шалгахын тулд сайн дурын 30 хүнийг туршилт судалгаанд хамруулсан байна.
Тогтмол дасгал хийдэг 13 эрэгтэй, 17 эмэгтэйг урьж дөрвөн долоо хоног өндөр ачаалалтай, зумба фитнесс, унадаг дугуйн дасгал гэсэн гурван өөр төрлийн дасгалд хамруулжээ.
Дасгалын өмнө болон хойно оролцогчдын хэр хэмжээний өөх шатаасныг тэдний жин, бэлхүүсний тойрог, цусан дахь чихэр болон өөхний хэмжээг шалгах аргаар тооцсон байна.
Судалгааны дүнд эмэгтэйчүүд эрчүүдээс илүү өөх шатаасан ба дасгалын өмнө нүүрс ус хэрэглэсэн эмэгтэйчүүд бусдаас 22 хувь илүү өөх шатаасныг тогтоосон байна.
Харин эрчүүдийн хувьд дасгалын өмнө нүүрс ус хэрэглээний хэсэг нь бусдаас 8 хувь илүү өөх шатаажээ.